С.Эрдэнийн ах дүү С.Одонтуяг бухимдуулах болжээ
Энэ сарын 21-нд болох Орон нутгийн сонгуулиар С.Эрдэнийн ах дүү, гэр бүлийнхэн нь нэр дэвшиж байгаа аж. Түүний эхнэр, охин, хүргэн, жолооч, туслах, эгч гээд гэр бүлээрээ Баянгол дүүрэгт нэр дэвшиж, түүгээр ч зогсохгүй намын жагсаалтад эрэмбэлэгджээ. Тодруулбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын охин нь жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн талаар улс төрийн хүрээнийхэн шивнэлдэх болов. Түүнчлэн нэг тойргоос сонгогдож гарсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа сайдын энэхүү үйлдэлд илт дургүйлхсэн нь намынхандаа нөлөөлж эхэлсэн тухай ч дам яриа хөврөнө. “Эхлээд Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн гишүүд намын нэрээр тоглосон бол одоо С.Эрдэнэ толгой дээр гарлаа…” хэмээн ихэд хилэнтэй байцгаана гэнэ. Ямартай ч Баянгол дүүрэг “С.Эрдэнийн “вант” улс ч болж мэдэх дэг шүү.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: