Ц.Шаравдорж МАХН-ыг сонгов
МАН-ын гишүүдийг жагсаал цуглаан хийлээ гэж нэлээд хатуухан үг шидээд авсан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаа өгөөд удаагүй байгаа. Түүний ажлаа өгөх болсон шалтгаан нь МАХН-аас болсон гэх яриа Төрийн ордноор гарсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр “Гандирс”-ын гэх тодотгол зүүсэн хатагтай Ц.Эрдэнэчулуун нөлөөлсөн аж.
Удахгүй хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болох гэж байгаа тул түүнийг ийм шийдвэрт хүргэх болсон гэнэ. Учир нь, Ц.Эрдэнэчулуун Өмнөговь аймагт МАХН-ын нэрийн өмнөөс нэр дэвшиж байгаа юм. Иймээс тэр гэр бүлийн хүнээ дэмжиж ажиллахаар болсон учир УИХ-ын Тамгын газрын даргаасаа татгалзаж, цаашлаад өөрийн төрөлх МАН-аасаа хүртэл нүүр буруулах болсон нь учиртай байсан аж. Ямартай ч МАХН-д нэг улстөрийн том хуульч нэгээр нэмэгдэх бололтой.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: