Монголын оюутны шигшээ Филиппинийн багийг илт давуу яллаа
Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн дөрөв дэх удаагийн тэмцээнд манай улсын баг тамирчид тун ч амжилттай оролцож байна.
Тайвань улсын Тайпэй хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус тэмцээний 3 дахь тоглолтондоо Манай улсын шигшээ Филиппинийн баг тамирчидтай учраа таарсан.
Ингээд тоглолт дуусахад 90:70-ийн тооны харьцаатайгаар манай улсын баг тамирчид илт давуу яллаа.
Тус тэмцээнд оролцож буй манай улсын баг Гонконгийн багийг 73:67-р хожсон бол БНХАУ-ын багийг 70:67-ийн харьцаатай буулган авч нутаг нэгтнүүдээ баярлуулаад байгаа билээ
URL: