Улсын дээд шүүх Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянаж эхэллээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг өчигдрөөс хянаж эхэлжээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Д.Дуламсүрэн нарт анхан шатны шүүхээс дөрвөн жил, Д.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жил хорих ял ногдуулсан. Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.
Ялтнуудын өмгөөлөгчид хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатанд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, шүүх хурлыг шөнө дөл болтол үргэлжлүүлсэн. Үндсэн хуулийн 56 дугаар зүйл болон олон улсын хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаад байгаа юм. Хэрвээ Улсын дээд шүүх нааштай шийдвэр гаргахгүй бол ялтнуудын өмгөөлөгч нар Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдлээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL: