Харийнхан Монголыг хар тарнийн хүчээр дарах гэж боов хөшөө босгуулсан янзтай
Миний бие элдвийг л сонсч дуулах бөлгөө. Жишээлбэл: өмнөд хөршийнхөн бусад үндэстний сүлд хийморь, амин сүнсийг үхүүлж бөхөөх зорилготой дарлага хэмээх зан үйлийг ихээхэн хийдэг, хорлонд нь багагүй итгэдэг хэмээх. Бас хойч үеийнхэнд нь хэнийг дарах ёстой вэ, яах вэ гэдгийг сануулах захиас болж өгдөг гэнэ.
Нэгэн их сургуулийн түүхийн номноо, Монголд эргэн тойронд нь хад чулуугүй газар ч, асар хүнд яст мэлхийн хөшөө баримал тохиолддог, яаж бүтээсэн, ямар учиртай болох нь оньсого таавар хэмээн бичсэн байв. Гэтэл манж хятад эзэрхийчүүд өөр үндэстний сүлд сүнс, хийморь цог, навдаг савдагтай газарт яст мэлхий, гахайн толгой, боовны зэрэг тусгай дүрс тавин тарнидаж дарлага хийдэг ёстой гэнэм. Чингэхдээ, энэ бол их гоё сайхан бэлэг сэлт гэж худал хэлэн, хуурч мэхлэн тавьдаг аж. Монголчуудыг хядсан, түрэмгийлсэн Энх Амгалан хааны баримлыг шүтүүлж ирсэн шигээ л төөрөлдүүлдэг сэнж.13 үеэрээ бүү өөдлөг гэж тарнидаад, тэр дүрсүүдийг илгээдэг байна. Энд тэнд нь ажиж харвал яг 13 ширхэг илэрхий ямар нэг зүйл харагддаг гэнэ.
Хятадуудын хамгийн муухай хараал нь ван ба дан буюу яст мэлхийн боов гэсэн үг гэнэ шүү. Яст мэлхийг хожуу гарч ирсэн фэншүгийн ёс зэрэгт сайн тарни домд хэрэглэх хэдий ч, муу юманд ч бас хэрэглэнэ. Ер нь бол нангиад үндэстэн яст мэлхийнд найраагүй л юм гэнэ лээ. Ингээд нийслэлд маань нэг тийм мэлхий тавиулсан гэх юм. Ташрамд, нийслэлийн удирдлагууд маань эрт галваас сонин хачин яс үндэстэй байсан уламжлалтай гэж хүмүүс хэлэлцээд байдаг, үнэн худлыг бүү мэд.
Дээр үед хятадын тандуулч Монголд он жилийг элээжээ. Нутагтаа эгээд, Монгол бол хоёр арслан зөрж хэвтсэн мэт, завсраар нь шургах ямар ч арга учир байхгүй бэрх хэцүү улс үндэстэн байна гэжээ. Харин би хэдэн арга мэдэв, эрийн толгойг архиар, эмийн бөгсийг урхиар оролдож, түмэн цэргийг нь түмэн лам болгож, төрөх удмыг нь таслаад, хөрсний хүйсэнд нь будааны үр, хүүхний хүйсэнд нь хужаагийн үр суулгаваас сая болох янз байна гэсэн аж. Тэр бодлогыг манж нар үргэлжлүүлсэн. Эртний дайчин түрэмгий түвдүүд шарын шашнаас болж духаа цоорч, өвдөг тохойг элтэл мөргөдөг, гараа салгалтал хүрд эргүүлдэг эрдэмтэй болж номхорсныг үзээд, өөрсдөө яавч авч болохгүй гэж шийдэн, харин монголчуудыг хайр найргүй “номонд нь” оруулж дээ.
Далимд нь хятадуудаас дарлагын ёсыг мэдэж аван хэрэглэсэн нь манайхны мөргөж ирсэн боов хад гэгч. Манж, лам нар хуйвалдан тэр дарлагыг хийгээд, худал аян шалтаг хэлсэн чинь мунхарсан олон итгээд, муйхарлан мөргөдөг болов гэнэ.
Саяхан хоёр дарга олон арван сая төгрөг зарж боовныхоо хөшөө босгосон нь шинэ үеийн дарлага ажээ. 13 үеэр өөдлүүлэхгүй гэж тарнидсан янзтай ч байна гэнэ. “Чингисийн эрчүүдэд зориулав” гэсэн нь “Та нарт буй Чингисийн сүр сүлдийг нам дараад өгье өө!” гэсэн санаа хэмээв. Тэнд бас эм эрхтний хөшөө, учирч буй хос эрхтний хөшөө босгох гэж байгаа нь бүр улайрсан дайсны заналт дарлага гэнэм.
Дарна, дарахаа үл мартана гэж олон дарлага ёс үйлддэгийн нэг нь еэвэн баяр аж. Урьд Язгуурын (Юань) гүрний үед монголчуудын эсрэг бослого гаргахдаа, хятадууд еэвэн, элдэв боов шоовонд дохио тэмдэг нууж түгээн мэдэлцэж, зэрэг хөдөлсөн түүхтэй. Одоо ч бэлгэдлийн чанартайгаар тэр үйлээ давтан давтан хөөрцөглөдөг юм байх. Тэгээд зогсохгүй, тарвасан дээр монгол хүний нүд ам гэж дүрс зурж наагаад хага цохиж дарлага үйлддэг байна. Өмнөд монголчуудын нутагт өдөөн хатгаж уг ёсоо хийгээд, зөрчил тэмцэл, зодоон цохион цөөнгүй өдөөж, дараа нь хүчтэний өмнө хүчгүй нь буруудаад дуусдаг ажээ.
Мөн Еэвэн баярынхаа үеэр хүн тахил өргөдөг янзтай гэнэ. Тэр еэвэн баяр нь наймдугаар сарын 15-нд боловч, билгийн тооллоор тул шинийн нэгэн шиг наашаа цаашаа (европ тооллын хувьд) тохионо. С.Зориг, Д.Төмөр-Очир, Ю.Бүрэн гээд олон удирдагчийг еэвэн баяраар хөнөөсөн гэнэ. Сардаа ганц хөдөлдөг хуучин зүтгүүрийг довтолгон, замд нь Бүрэнгийн сууж явсан тэргийг цувааны бусад машинаар хашин зогсоож байгаад дайрсан улс төрийн аллага болсон юмсанжээ.
За, тэгээд дандаа ч хүн алаад байдаггүй, харин дуулуулж бүжиглүүлж цэнгэх зэргээр ч даажигнадаг, дарлагаан хийдэг байна. Нэг еэвэн баяраар том концэрт, нэгнээр нь бөхийн барилдаан зохион байгуулсан агаад тэр ёс ёмбыг нь мэддэг хүн ажаад байхнээ, их л хачирхалтай байдлаар манайд янз бүрийн цэнгэл наадам гэнэт сүр сүндэртэйгээр гараад ирдэг нь еэвэн баяртай давхацдаг аж. Гадаад дууны нэг уралдааны хаалтын концэрт еэвэн баяраар болов гэв үү дээ, оролцогч нь бараг бүгд монгол биш, зохион байгуулагчид дунд нь ч тиймэрхүү улс олон байв гэнэ шүү.
Хүчний байгууллагын маань хашаанд Хятадын хилийн багана байж байдаг юм. Хилээ хамгаалах учиртай улс чинь хилээ нийслэлийн хойд хэсэг хүртэл татаж аваачаад Хятадын баганыг зоочихдог нь хачирхалтай биз. Багана дээр 815 гэсэн номэр зурайж байдаг аж. Дарлага гэж энэ дээ.
Еэвэн баяраар би ийм тийм дарлага хийлээ гэж сайрхан ярилцдаг гэнэм. Урьд нэг харь гарвалтан монголчуудыг цөмийг нь би иргэн болгон дарлага хийлээ хэмээсэн гэх. Өмнө нь жинхэнэ иргэд буюу хужаа нарт “иргэний пиу” гээч баримт олгодог байсан хүн дараа нь аргалж чаргалаад монголчуудад иргэний пиу буюу паспорт олгосон байгаа юм. Уг нь иргэн бол малчин бусыг хэлэх, ирмэл, ирээч хүн (ирэгээч, ирэгээчүүд, ирэгээн) гэснээс үүдэлтэй үг байснаа, хожим нөхцөл байдал өөрчлөгдсөн тул, зөвхөн хятадуудыг хэлэх үг болж төлөвшжээ. Манай хууль дүрэмд ч тэднийг л иргэн гэдэг, албан ёсны нэр томъёо байв л (Дундад иргэн улс). Гэтэл монгол биднийг иргэн “болгож” дарлага хийсэн байнам бөгөөд, нийслэлд эхэлж тэрхүү пиуг олгосон тул, хөдөөгийнхөн “хотынхон цөм иргэн болж гэнэ” хэмээн гайхалдаж, бараг БНХАУ-д нэгдэж буй юм болов уу гэж санасан нь саяхны л явдал юм билээ (тавь жараад он).
Янз янзын парадокс байх. Бид иргэн (хятад) гэгдэж явахад хужаа луухаан нар монгол гэгдэх нь холгүй дуудагднам (хятад нь Хитан (Хиадын) улсынхныг хэлэх үг байв л). Нангиад, дундад, жунгаа гээд ч нэмэргүй, хань гэх учиртай ч энэ нь монголын эрхэм нандин үгтэй омоним болж, утга эндүүрэгдэнэ. Энэ бүхнийг нэг мөр болгон зохицуулам.
“Тийм дарлага марлага гэж юу байсийм, хэн тийм юм хийж байхав дээ” гэж зарим нь гайхаж мэднэ. Энэ харь гаралтнууд чинь маш нууц байдаг юм байна, хөөе. Сая нэг монгол залуу, өвөөгөө сарыг л их шүтдэг байсан юм байх даа, хөөрхий гээд л ярьж дурсч гэнэ. Лавлаад асуутал: “Тэр өвөөтэйгээ би нэг их дотно байгаагүй. Гэрийнх нь хавьцаа оройтчихоод, тэднийд хонох болдгийм. Гэтэл шөнө харанхуйд нэг юм хийгээд байнаа. Сэм харсан чинь аягатай усанд сар тусгаад мөргөж байсан. Ямар ёс гээч нь юм бол доо” гэжээ. Ач нь харь цустай гэдгийг нь мэдэхгүй болтол, тийм нууц байдаг байна шүү. Нас ахиад сонор сэрэмж алдсан бололтой юм.
Би өөрөө хэвлэлийн хүн болохоороо сонин сэтгүүл дээр улс үндэстнийг минь дайрч давшилсан, муучилсан гоочилсон, гүтгэн доромжилсон, харийнханд харин эсрэгээр хандсан хөгийн, новшийн бичвэр, матэриалуудтай их тохиолдоно. Монголын хэвлэл дээр хэн яах гэж ингэнэ вэ хэмээн цухалдана, бачимдана. Бодоод байхнээ, энэ нь бас л дарлагын зан үйл юм даг уу. Миний салбарт л ийм байгаа бус, бүх салбарт адилхан.
Ямар нэг бусад улс үндэстнийг харлуулан гутаая, монголчуудтайгаа эвдрэлцүүлье дайтуулъя гэж үүнийг тэрлэсэнгүй. Сонссон дуулснаа л сонирхуулан эвлүүлсэн агаад, өөрөө хятад ёсыг огтоос үл мэдэх тул энэ нь үнэн, тэр нь худал гэж баталж нотлохгүй ээ. Үнэнд нийцэх ч зүйл байгаа байх, нийцэхгүй зүйл ч байж мэднэ. Гэхдээ олны үг ортой гэдэг. Юмны учрыг олж, хужрыг тунгаах нь харин ч хөрш орнуудтай найрамдаж нөхөрлөх, ойлголцоход тустай юм шүү.
Тэр дарлага хийдэг этгээдүүд үндэстнийхээ хувьд бол нэн цөөнх нь л байгаа. Хэн юу хийж байна гэдгийг тодорхой мэдэж, бусармаг үйлийг нь хууль ёсоор таслан зогсоох нь чухал. Дарлага дээр бид зөв гаргалгаа хийж, дарлагыг гаргах хэрэгтэй.

Ч.Мөнхбаяр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zov yum bna