Номин талст”-ын Хаянаа сайд дарга нартай найз
Өнгөрсөн жил нэрээ сольсон Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дуучин Хаянаа намаасаа зохиогдсон бүхий л ажилд гар бие оролцдог. Гэвч тэрээр сүүлийн үед ямар ч арга хэмжээн дээр дуулахаас татгалзаж, дандаа л сайд дарга нарын бөөрөнд наалдан суух болж. Ямартай ч газар тариалангийн бизнес эрхлэж, бас овоо мөнгөжөөд байгаа дуучин эр 2016 онд нэр дэвших алсын бодолтой байгаа гэсэн. СУИС-иас гадна Тагнуулын сургуулийг дүүргэсэн энэ залуу улс төрд хөл тавихаар бэлтгэж байна.
URL: