Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд Интерполоос хариу илгээжээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянгаас өнгөрсөн даваа гарагт АТГ-ынхан гэрчийн мэдүүлэг авахаар ажлын байран дээр нь ирсэн, дайрч орсон гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Харин үүний хариу үйлдэл болгож, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт хандаж, захидал илгээсэн юм. Тэрбээр захидалдаа “Монгол Улсын Интерполийн үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэх утагатай цахим шууданг илгээсэн аж. Харин Интерполоос хариу ирсэн бөгөөд эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн талаар буюу Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах эсэхийг эргэж харах болно хэмээсэн байна.
Тайчир
URL: