Тамхины акцны ард их хэмжээний мөнгө угааж байна

Сүүлийн үед тамхины акц тойрсон дуулиан дэгдээд байна. Акци гэдэг нь онцгой албан татварын тэмдэгт л дээ. Уг акцийг төрийнх байгаад яаж хувьчлагдсан нь үл мэдэгдэх “Үндэсний үнэт цаас” ХХК анх хууль гарснаас хойш 10-аад жил монопольдон хэвлэж иржээ. Манай төр засаг тамхи зэрэг зарим бүтээгдэхүүний хувь,ширхэг бүрээр онцгүй албан татварыг хураахын тулд энэхүү акцийг хэвлүүлж үйлдвэрлэгч,импортлогчдод тараадаг. Гэтэл үнэн чанартаа бүх тамхинд акци наагддаг ч хэн хэдэн ширхэг тамхи хилээр оруулж,хэн хэдэн мянга,хэдэн сая тамхи дотоодод үйлдвэрлэж байгааг нь хянах аргагүй нь тодорхой болоод байна.
Акц хэвлэх тендер зарлахдаа Сангийн яам,ҮТЕГ-аас шаардлага тавьдаг аж. Тэрхүү шаардлага ёсоор бол тамхинд наадаг ОАТТ буюу акци нь хоёр үсэг бүхий,есөөс доошгүй тоо бүхий дугаартай,12-оос доошгүй нууцлалтай байх ёстой гэнэ. Мөн акцины тоо нь давтагдахгүй үргэлжлэх ёстой байна. Гэтэл “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн хэвлэж буй тамхины акц нь тамхи үйлвэрлэдэг, импортолдог компаниудад БТ0052001 ч гэдэг юм уу нэг л дугаартай акцийг нийлүүлдэг ажээ. Тэгэхээр импортын Кент, Эссе, Наша марка дотоодын үйлдвэрийн Алтан навчис мэтийн тамхинууд бүгд нэг ижил дугаар бүхий акцитай худалдаалагддаг байна. Бүх тамхинд нэг ижил бүхий акц нааснаар хичнээн сая ширхэг тамхи импортоор орж ирдэг,мөн хичнээн сая ширхэг тамхи дотоодод үйлвэрлэгддэгийг хянах аргагүй гэсэн үг. Энэ бүхний цаана олон арван тэрбумын асуудал гардаг бол тэр мөнгө хаашаа ордог,хэний хармаа хотыг түнтийлгэдэг нь сонин. Тендерийн шаардлагыг хангаагүй акц үйлдвэрлэж буйг ҮТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд мэддэг ч мэдэхгүй царайлж суудаг. Үүнийг хянах ёстой Сангийн яам ч уг асуудал дээр таг дуугүй суудаг нь хачирхалтай. Арай Сангийн сайдтан маань нам нэгтэй нөхрийнхөө компании хууль,дүрэм зөрчсөн үйлдлийг мэдсэн ч мэдээгүй царайлж суудаг юм болов уу. Тамхины акцийг шаардлагад үл нийцэх байдлаар хэвлэж ирсэн компанид тооцох хариуцлага гэж байна уу ер нь.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих