Улаан-Удэд Монголын иргэн «Мерседес» -тэйгээ УАЗ-тай мөргөлдөв

0 дугаар сарын 30-ны 19.15 цагийн үед Монголын иргэн «Мерседес Бенц»-тэй Буриадын морин тойруулага руу явж байхдаа  Кумыск тосгоны ойролцоох замын эргэлт дээр УАЗ фургонтой мөргөлджээ. Харин мөргөлтөд шидэгдсэн фургон замын хажууд зогсож байсан «Тойоту Камри»-ийг очиж мөргөсөн байна. Азаар хүний амь эрсдээгүй ч фургоноор явж байсан эрчүүд гэмтсэн бөгөөд жолооч нь цээжийндээ, зорчигч нь шууны ясаа хугалсан гэнэ.
С.Майкл


URL:

Сэтгэгдэл бичих