С.Буяннэмэхийн 110 жилийн ойг тэмдэглэнэ
ХХ зууны Монголын утга соёлын нэрт зүтгэлтэн, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, утга зохиолын онол, судлал шүүмжлэлийн төлөөлөгч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Энэ ойг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “XX зууны монгол утга зохиолын уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
“XX зууны монгол утга зохиолын уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлаар МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор Д.Цэдэв “С.Буяннэмэх судлалын шинэ хандлага”, БНХАУ-ын Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор Ван Мандуга “Уран үгсийн чуулган цоморлигийн тухай”, Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан “С.Буяннэмэхийн онол шүүмжлэлийн сэтгэлгээ”, ОХУ-ын доктор Дашибалова Дарама Владимировнагийн “Изучение творчества С.Буяннэмэха в Бурятском государственном университете”, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D),дэд профессор Д.Сумъяа, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.Болормаа нарын “С.Буяннэмэхийн яруу найраг”, БНХАУ-ын эрдэмтэн Ван Ию Лон “БНХАУ дахь С.Буяннэмэхийн бүтээлийн судалгаа” зэрэг илтгэлийг хэлэлцэх юм.
Хурлын үеэр С.Буяннэмэхийн номын өргөөнд уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт, мөн С.Буяннэмэхийн нэрэмжит утга зохиолын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, түүний мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргаж буй “С.Буяннэмэх I, II” номын нээлт болох юм байна. Түүнчлэн “Номын сайн нөхөр”, “С.Буяннэмэхийг хэн сайн мэдэх вэ” уралдаануудын дүнг зарлаж, шилдгүүдийг урамшуулан шагнах юм байна.
Б.Хүдэр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
рексатал отзывы пациентов принимавших
рексатал отзывы пациентов принимавших
рексатал 500 инструкция
по применению
рексатал цена в аптеке
рексатал инструкция цена
Pretty! This has been a really wonderful post. Thank you for providing
this information.