У.Хүрэлсүх гишүүнийг нуужээ
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх олны өмнө гарахаа байжээ. Тэрээр сүүлийн өдрүүдэд ордонд ч явж харагдахгүй байна. Учир нь МАН-ынхан ордонд суулт зарлахаасаа өмнөхөн намынхаа “луугарт” тооцогдох улстөрчдийг дүүрэг, хороодоор явуулж орон нутгийн сонгуультай холбоотой уулзалт хийлгэсэн аж. Тэгэхэд намынх нь жирийн гишүүд, ахмад настнууд У.Хүрэлсүх гишүүнд хатуухан хандсан сурагтай. Бараг л “Чи УИХ-ын гишүүн болох эрхгүй” гэж хэлсэн гэнэ. Нэлээд хэдэн газраар ороход нь энэ байдал давтагдсан учраас түүнийг МАН-ын удирдлагууд “Хэсэгтээ олны өмнө гарах хэрэггүй. Гэртээ суу” гэжээ.
Тиймээс тэрээр Өвөрхангайнхныг Сүхбаатарын талбай дээр, МАН-ын гишүүдийг буйдан дээр жагсахад огт харагдаагүй юм байна. Түүнээс гадна хоёр гишүүн гэртээ сууж байдал яаж эргэхийг ажиглаж байгаа сурагтай. Эдгээр нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар юм. Увсын тойрогт хууль зөрчин сонгогдсон гэгдэх тэднийг хууль хяналтынхан шалгаж байгаа учраас намынхан нь мөн л улс төрөөс хол байхыг зөвлөжээ.
Л.Мөнх
URL: