Байгаль хамгаалах хөдөлгөөний тэргүүний үхэл Оюутолгойтой хамаатай юу

Оюутолгойг тойрсон хэл ам өнөөдрийг хүртэл тасраагүй байна. Анх Оюутолгойн ТЭЗҮ нь тодорхой биш байхад  гэрээ зурагдсан. Тэгэхлээр анхнаасаа хууль бус хэмээн Эрдэнэт үйлдвэрийн  ҮЭ болон уул уурхайн ҮЭ-ийнхэн үзлээ. Өнөөдрийн бодит үнэн бол Өмнөговь аймгийн Ханбогд сум усны нөөцгүй болох аюул тулгараад байгааг тэд хэлсэн юм.

Оюутолгойн ТЭЗҮ –ийг гаргаж байхад усны нөөц нь хүрэхгүй гэж байсан. Гэтэл Оюутолгойд үйл ажиллагаа явуулж буй Айвенхоумайнз компани усны нөөцийг давуу эрхээр ашиглаж байна, тиймээс үйл ажиллагааг нь зогсоох нь зүйтэй болохыг нутгийнх нь ч хэлдэг байна. Өмнөговь дахь байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн нэг Уугуул нэртэй хөдөлгөөний тэргүүн саяхан нас баржээ. Тэрээр АНУ-д Оюутолгойн асуудлаар ажиллаж байгаад нутагтаа ирээд тун удалгүй нас барсан гэнэ. Харин түүний нас барах болсон шалтгааныг Оюутолгойтой холбоотой хэмээн сэжиглэж байгаа талаар хөдөлгөөнийнхөн төдийгүй, нутгийн иргэд ч хэлдэг гэнэ.Түүнчлэн Оюутолгойн гэрээг цуцалж мөн цаана нь байгаа стратегийн 15 орд газрыг ч ашиглахгүйгээр үр хойчдоо үлдээе гэсэн санаачлагыг тус ҮЭ-ийнхэн гаргалаа.

Г. Гэрэлт

Эх сурвалж мэдээ.мн


URL:

Сэтгэгдэл бичих