Бурхан багшийн дүйцэн өдрөөр хүртэл амарна гэдэг арай биш ээ, Лүндээ гишүүн ээ

Чингис хааны төрсөн өдрөөр нийтийн амралт болгох эсэх талаар УИХ-ын эрхэм гишүүд хуралдаанаараа хэлэлцэж байх зуур УИХ-ын зарим нэг гишүүд ёстой нөгөө чих толгойд хавьтахгүй зүйл ярина гэдэг шиг л юм болж орхив.

Ямартай л УИХ-ын эрхэм гишүүн Д.Лүндээжанцан “Тэгж ярих юм бол бурхан багшийн их дүйцэн өдөр чинь бүх нийтийн амралтын өдөр байх ёстой. Лалынхан, Христийн шашинтнууд бүтэн cap, хэдэн өдрөөр амраад л байдаг юм билээ.

Манайх яагаад бурхан багшийн их дүйцэн өдрөөр амарч болохгүй байх билээ. Амралтын өдөр болгоё” хэмээн хэлж ангийнхныхаа инээдийг хүргэж, зарим нь бүр элгээ даран инээж харагдсан юм. Эрхэм гишүүн Монголчуудад амралтын өдөр хэрээс хэтэрсэн олон байдаг гэдгийг мэддэггүй юм болов уу, аль эсвэл тийм их амрах дуртай хүн үү хэмээн эргэлзэхэд хүргэх юм.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих