Дарханд төсөв завшсан нэгэн илбэ

Шударга ёсны төлөө тэмцэгчдэд хандах нь Дархан-Уул аймагт хий үзэгдлийн дансны болон хуурамч зургаар илбэ үзүүлэн, төсвийн хөрөнгийг завшсан хэрэг явдал шил шилээ даран гардаг ч гэм буруутан нь хариуцлагаас мултардаг нь хэв ерийн үзэгдэл юм. Зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тав, есөн жилийн өмнөх өөр зураг харуулж байгаад бүхэл бүтэн төрийн яамыг молигодож, 300 сая төгрөг авчихсан хэрэг 2007 онд гарсан байна.

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Д.Золжаргал ажиллагаа явуулан, Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Ц.Отгонсүх яллах дүгнэлт үйлдсэн 20823327 тоот хавтаст хэрэг шүүхэд очоод замхарчээ. 2008 оны 10 дугаар 03-ны Баасан гаригт яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн ч олон хуудас бүхий хавтаст хэргийг амралтын хоёр өдөрт уншиж амжаад буцаасан байх юм.

 

Тухайн үеийн Дархан-Уул аймгийн Засаг дарга Д .Хаянхярваад замын тендерийн бүрэн эрх шилжсэн, тэд л орон нутгийн төсвөөс 147 сая, салбарын сайдын багцаас 300 сая төгрөгөөр санхүүжсэн зам засварын сонгон шалгаруулалтыг хийсэн боловч гэм зэм хүлээсэн байхгүй. Яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор Ц.Отгонсүх гурав хоногийн дараа хэргийг лавлахад аль хэдийнээ буцааж, Дархан-Уул аймгийн прокурорын орлогч Б.Нинж хэрэгсэхгүй болгон, архивт шилжүүлсэн тамга дарагдаж амжсан байна.

 

Бүхэл бүтэн зам засварын мөнгийг замын дундаас нь өөр зураг үзүүлж хууран мэхэлсэн хэрэгт тэр үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн У.Эрдэнэбилэг, “Хотын зам” ХХК-ийн захирал Б.Атарбаяр, ерөнхий инженер С.Төмөрбаатар нарыг холбогдуулан шалгасан ч илбэний үзүүлбэр мэт энэ хэрэг мөн л шидэт дохиураар замхарсан байна. Элдэв тайлбаргүйгээр 1998,2002 оны зам засварын зураг үзүүлж байгаад 2007 онд тендерийн мөнгө авсан хэргийн яллах дүгнэлтийг нийтэлж байна.

ПРОКУРОРЫН ЯЛЛАХ  ДҮГНЭЛТ

№ 187

2007    оны 10 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүх би, АТТ- ын мөрдөн байцаагч Д.Золжаргал мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 20823327 дугаартай Уянга овогтой Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэнийг 2008.09.04- ны өдөр хүлээн авч хянаад: ТЭМДЭГЛЭХ НЬ:
1. Биеийн байцаалтын талаар:

1     Монгол    Улсын иргэн 1963.10.26-нд Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дархан сумын 4-р баг, 22- р хороолол 5-р байрны 59 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Боржигон овгийн Уянгын Эрдэнэбилэг
РД: МЮ63102671

2     Монгол    Улсын иргэн 1962.01.26-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозамын инженер мэргэжилтэй, ам бүл 5,эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн ХУД-ийн 1-рхороо Наран хотхон 21A-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял .шийтгэл үгүй, Боржигон овгийн Байвалын Атарбаяр РД:УС62012651
3    Монгол    Улсын иргэн 1964.06.28-нд УБ хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 4 Нийслэлийн СХД-ийн 18-р хороо, Москва хороолол б-Зб тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Боржигон овгийн Самдангийн Төмөрбаатар РД: ТБ64062877

2   Үйлдсэн хэргийн талаар:

1 Яллагдагч У.Эрдэнэбилэг нь 2007 онд Зам тээвэр аялал жуулчлалын яамны бүс нутаг хариуцсан хяналтын инженерээр ажиллаж байхдаа Хотын зам ХК-ны Дархан хотын зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн хэмээх хуурамч гүйцэтгэлийн баримтанд гарын үсэг зурж, улмаар бусдад 300.0 сая төгрөгийг төсвөөс авах боломжийг бүрдүүлэн өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулан албан тушаалын гэмт хэргийг,

2 Яллагдагч    Б.Атарбаяр нь хотын зам ХК-ны захирлаар ажиллаж байхдаа 2007 онд Дархан хотын зам засварын ажлыг хийгээгүй байж хийсэн хэмээн хуурамч гүйцэтгэлээр бичиг баримтыг бүрдүүлэн, ЗТАЖЯамнаас уг гүйцэтгэлийн баримтаараа 300.0 сая төгрөгийг гаргуулан авч, ашиглан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан ашиглалын гэмт хэргийг, мөн дээрхи 300.0 сая төгрөгийг авахдаа хуурамч гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлж, үүний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

3 Яллагдагч    С.Төмөрбаатар нь Хотын зам ХК- ны ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2007 онд Дархан хотын зам засварын ажлыг хийгээгүй байж 447 сая төгрөгийн зам засварын ажлыг хийсэн хэмээн тендерийн гүйцэтгэлийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн.

З.Нотлох баримтын талаар:

1 Хохирогч Г.Ганболд мэдүүлэхдээ: “Хотын зам ХК-ны холбогдох хүмүүс болон ЗТАЖЯамны Эрдэнэбилэг нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлэн хийгээгүй ажлаа хийсэн хэмээн мөнгө авсан гэмт хэрэгт холбогдсон юм. Уг хэрэгт холбогдсон хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Манай байгууллага 2008 онд холбогдох гэрээний дагуу 125.0 сая төгрөгийг Хотын зам ХК-д шилжүүлэн өгсөн ба хийгээгүй үлдсэн ажлаа хийлгэж дуусгах комисс ажлыг нь хүлээж авсан юм. Одоо манай байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй.” гэжээ /хх-ийн 367 хуудас/

2 Гэрч Б.Минжбадам мэдүүлэхдээ: “Уг засварын ажилд нийт 447.0 сая 192.230 төгрөгний ажил хийгдэхээр болсон боловч ЗТАЖЯамны төсөвт тусгагдсан хөрөнгө нь буюу сайдын багцын хөрөнгө нь 300 сая төг байсан ба үлдэгдэл 147.0 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс санхүүжигдэхэр хийгдсэн байгаа. Тендерийн асуудал бол аймгийн Засаг дарга бүх эрхийг нь шилжүүлж өгсөн. Манайд уг тендерт Хотын зам ХХК ялсан талаар мөн хобогдох гэрээг байгуулсан талаархи бичиг баримтуудыг 2007.11.19 – ний өдөр ирүүлсэн юм. Харин ажлын гүйцэтгэлийн тайланг бол 2007.12.11-ний өдөр 446.830.739 төгрөгийн ажлын гүйцэтгэл ирүүлсэн ба уг гүйцэтгэлийн тайлангийн дагуу манайхаас 300.0 сая төг гарсан гэж бодож байна. Үлдсэн зам засварын ажлын гүйцэтгэлийн хөрөнгийг орон нутгаасаа авсан байх.” гэжээ /XX- ийн 7 хуудас/

3 Гэрч Л.Энхбат мэдүүлэхдээ: “Миний хувьд ажлын чиглэлээр очиж уг зардлын асуудлыг тооцож хянаж гарын үсэг зурсан асуудал байхгүй. Харин Минжбадамаас утсаар энэ ямар учиртай юм бэ гэж асуусан чинь энэ манай сайдын багцад хийгдэх ажил байгаа юм, нэгэнт
сайдын багцад байгаа учир танай судалгааны төвөөс баталгаажуулах ёстой юм гэсэн. Би гүйцэтгэл хянадаг журмынхаа дагуу хэлэхэд тухайн бүс нутаг хариуцсан хяналтын инженер ажил гүйцэтгэсэн компани нь уг гүйцэтгэлээ авч ирэх ёстой юмаа, өөрөөр хэлбэл Эрдэнэбилэг хянаад хэсгийн ахлагчтай өгөх ёстой юмаа. Тэгээд уг гүйцэтгэлийн материалыг эх хувиар нь хэсгийн ахлагчаас авч гарын үсэг зурсан. Би зурахдаа уг гүйцэтгэлийн материалууд дотроос гэрээ ба гэрээний дагуу хийгдсэн төсөв байсан тэр төсөв нь яамаар батлуулсан төсөв тэгээд гүйцэтгэл бичигдэх журмын дагуу гүйцэтгэлийн материал байсан, материалыг үзсэн ба уг гүйцэтгэл нь ном журмын дагуу байсан гэж үзээд судалгааны төвийн даргадаа танилцуулж баталгаажуулж Минжбадамд өөрөө аваачиж өгсөн юм.” гэжээ / ХХ-ийн 11 хуудас/

4  Гэрч Т.Бямбаа мэдүүлэхдээ: “Эрдэнэбилэг сайдын багцын ажлын гүйцэтгэл гэж Хотын зам ХХК-аас уг тендерийн гүйцэтгэлийн материалыг оруулж ирж өгсөн юм. Тэгээд уг материалыг бүгдийг нь хянаж гарын үсэг зурсан байгаа. Гүйцэтгэлийн он, cap, өдөр нь зөрүүтэй буюу 1998.3.10, 2002.06-р сарын зурагнуудыг би анзаараагүй юм. Хамгийн гол нь хамгийн сүүлд манайхаар гарын үсэг зуруулах ёстойгээд надаар гарын үсэг зуруулсан юм” гэжээ /хх-ийн 15 хуудас/

5  Гэрч Д. Батсүрэн мэдүүлэхдээ: “Уг компаний гүйцэтгэлийн бичиг баримтан дээр гарын үсэг зурахдаа Хотын зам ХХК-ны ажлын гүйцэтгэлд хяналт тавьж дараахь зүйлүүд дээр буюу норм нормативын сангийн суутгал төвлөрсөн шагналын сангийн суутгалууд үнэн зөв суутгагдсан эсэх хэрэв урьдчилгаа төлбөр авсан бол гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн урьдчилгааны мөнгийг хасахад хяналт тавьдаг” гэжээ /хх-ийн 19 хуудас/
6  Гэрч И.Нансалмаа мэдүүлэхдээ: “Би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан юм. Тэгээд холбогдох хууль дүрмийн дагуу тендер зарлагдсан ба би холбогдох компаниудын бичиг баримтыг бүрдүүлэн авсан, ямар компани шалгаруулах тал дээр үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө саналаа хэлж тохиролцсон. ЗТАЖЯамнаас 300.0 сая төг бол гарсан. Харин 147.0 сая төгрөгийг 2008 онд санхүүжүүлэхээр тухайн үед байгуулсан гэрээн дээрээ тусгагдсан байгаа” гэжээ /хх-ийн 29 хуудас/

7  Гэрч М.Андрей мэдүүлэхдээ: “Уг ажлыг ямар ч байсан бүрэн хэмжээгээр хийх боломжгүй байсан ба тэгээд энэ ондоо багтааж мөнгө төгрөгөө авах шаардлагатай байна гээд хөрөнгө үхэх гээд байна гэдэг асуудал яригдаж надаар гарын үсэг зуруулсан юм.Уг ажилд Эрдэнэбилэг би хяналт тавина гээд асуудал болоод байсан юм” гэжээ. /хх-ийн 32 хуудас/

8   Гэрч Ч.Батбулган мэдүүлэхдээ: “Уг актанд зурсан гарын үсэг минийх мөн. Төсөв хөрөнгө нь дараа жил хийх боломжгүй, үхэх гээд байна гээд гарын үсэг зуруулж байсан” гэжээ /хх- ийн 33 хуудас/
9  Гэрч Ц.Хуяг мэдүүлэхдээ: “2007.12.27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон сумын зам засварын ажлын мөнгө гэж 60.0 сая төгрөг мөн Дархан сумын доторхи зам засварын ажилд 291.0 сая төг нийтдээ 352.0 сая төг дансанд орсон. Тэр өдөр захирал Атарбаярын зав нь болохгүй байсан учир намайг явуулж уг 150.0 сая төгрөгийг авч ирүүлсэн ба тэгээд тэр өдөртөө Худалдаа хөгжлийн банкинд орон уг мөнгөнөөс 86.0 сая төгрөгийг нь долларт шилжүүлсэн ба тэр долларыг Вагнер-Ази ХХК руу шилжүүлсэн байгаа. Уг мөнгөөр манай компани кран авсан ба гаалийн татвар нэмэгдсэн өртгийн татвар албан зэргийн мөнгийг шилжүүлсэн. Мөн 2007 оны 11-р сард 120.0 сая төгрөгийн зээл авсан байсан уг зээлийг нь бүрэн төлсөн юмаа.” гэжээ /хх- ийн 35 хуудас/

10 Яллагдагч У.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: “Тендерийн бичиг баримтууд дээр гарын үсэг зурсан асуудал нь Хотын зам ХХК-ны Атарбаяр, аймгийн захиргааны Эрдэнэбат нар ирээд он дуусах гээд байна, энэ хөрөнгийг алдмааргүй байна, одоо энэ үлдсэн хөрөнгийг дараа жил зарцуулж ажлыг нь гүйцээж хийнэ гээд надаар бүх бичиг баримтууд дээр гарын үсэг зуруулсан юмаа. Уг гарын үсгийг зурахдаа би гүйцэтгэлийн материалууд дээр авагдсан фото зургийг үндэслэж гарын үсэг зурсан юмаа. Зураг дээр байгаагаар бол 2002 он, 1998 оны зургууд байсан. Би тэдгээр хүмүүсээс тайлбар авахад тухайн үед зураг авсан зургийн аппаратны тохиргоо алдагдсан гэж ярьж байсан. Тэгээд уг мөнгийг авахын тулд заавал надаар дамждаг ба би нэг хэсэг гарын үсэг зурахгүй байсан. Эрдэнэбат, Атарбаяр нар надаас гуйсаар байгаад гарын үсэг зуруулсан. Хамгийн гол нь уг ажлыг гүйцэтгэхэд цаг хугацаа байгаагүй, энэ талаар Мэргэжлийн хяналтын Дамдинжав ажлаа зогсоо гэсэн үүрэг өгсөн байсан. Яг ажлыг бол би өөрөө газар дээр нь нэг л удаа үзсэн. Ямар ажил хийсэн талаар нарийн хэмжилтийг хийгээгүй. Нарийн хэмжилт хийж байж хичнээн төгрөгний ажил хийсэн, хичнээн төгрөгний зардал гаргасан талаар тооцоо гардаг юм. Уг тендерийн мөнгө нь 2007 оны 12 сардаа багтаж гарсан байгаа. Миний тооцоогоор маш бага зардлаар маш бага ажил хийгдсэн юмаа” гэжээ/хх- ийн 2-р хуудас/.

11 Яллагдагч Б.Атарбаяр /хх-ийн 3-р хуудас/, яллагдагч С.Төмөрбаатар / хх-ийн 4-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон хуурамч гүйцэтгэлийн баримт материалууд гэрэл зургийн фото үзүүлэлтүүд, банкны орлого, зарлагын хуулга зэрэг бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож байх тул ЭБШХ-ийн 215-р зүйлийн 215.2.2, 218-р зүйл, 219-р зүйлд заасныг үндэслэн

ТОГТООХ НЬ:

1 Яллагдагч У.Эрдэнэбилэг нь 2007 онд Зам тээвэр аялал жуулчлалын яамны бүс нутаг хариуцсан хяналтын инженерээр ажиллаж байхдаа Хотын зам ХК-ны Дархан хотын зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн хэмээх хуурамч гүйцэтгэлийн баримтанд гарын үсэг зурж, улмаар бусдад 300.0 сая төгрөгийг төсвөөс авах боломжийг бүрдүүлэн өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалын гэмт хэргийг үйлдсэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2д зааснаар,

2  Яллагдагч Б.Атарбаяр нь Хотын зам ХК-ны захирлаар ажиллаж байхдаа 2007 онд Дархан хотын зам засварын ажлыг хийгээгүй байж хийсэн хэмээн хуурамч гүйцэтгэлийн бичиг баримтыг бүрдүүлэн, ЗТАЖЯамнаас уг гүйцэтгэлийн баримтаараа 300.0 сая төгрөгийг гаргуулан авч, ашиглан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан ашиглалтын гэмт хэргийг үйлдсэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлийн 150.3-д зааснаар,
-мөн дээрхи 300.0 сая төгрөгийг авахдаа хуурамч гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлж, үүний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233-р зүйлийн 233.2-д зааснаар,

3   Яллагдагч    С.Төмөрбаатар нь Хотын зам ХК- ны ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2007 онд Дархан хотын зам засварын ажлыг хийгээгүй байж 447.0 сая төгрөгийн зам засварын ажлыг хийсэн хэмээн тендерийн гүйцэтгэлийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 233-р зүйлийн 233.2- д зааснаар тус тус яллагдах үндэстэй байх тул яллах дүнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай.

4  Яллагдагч У.Эрдэнэбилэг нарт холбогдох эрүүгийн 20823327 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу сум дундын шүүхэд шилжүүлсүгэй.


URL:

Сэтгэгдэл бичих