С.Эрдэнийн гэр бүл, хамаатан садан нийлсэн 14 хүн Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшжээ

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодроод байна.Үүнтэй холбоотой нэгэн шуугиан дэгдсэн нь  УИХ-ын гишүүн, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнийн гэр бүл, хамаатан садан нийлсэн 14 хүн Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн явдал юм.
С.Эрдэнийн  охин Э.Содгэрэл Баянгол дүүрэгт АН-ын жагсаалтын 1-рт бичигдсэн бол хүү Э.Ганболор нь 8-р хороонд, эхнэр Н.Нинжбадгар нь  20-р хороонд, туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од 14-р хорооноос нэрээ дэвшүүлсэн байна.
Хэрэв Баянгол дүүрэгт АН ялбал С.Эрдэнийн хүү, охин хоёрын аль нэг нь дүүргийн засаг дарга болох гэнэ.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих