Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдыг “доош” нь хийжээ

Саяхан АН-ын ҮЗХ хуралдаж аймгийн АН-ын дарга нар ирсэн. Монголын хамгийн баян аймаг болох Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа ирж хуралдаад дараа нь сумынхаа Нутгийн зөвлөлийн дарга нарыг “Галакси” зочид буудалд хүлээн авч баахан томорчээ. “Өмнөговь аймагт Тавантолгойгоос 70 тэрбум орж ирсэн, 40-ыг нь улсад өгөөд 30 тэрбум үлдсэн, үүнээс нутгийн хишиг тараана, би С.Батболд шиг царай алдаж 21 мянгыг өгөхгүй харин Өмнөговийнхоо хүн бүрт 500 мянгыг тараана, харин та нар хоёр дайсныг дарж өгөхөд туслаач” гэсэн гэнэ. Тэр айхтар хоёр дайсны нэг нь Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч Д.Батбаатар аж. Өмнө нь МХЕГ-ын даргаар ажиллаж байсан тэрээр БЭТ-ээр томилогдоод Өмнөговьт очиход орон нутгийн дарга тун таагүй хүлээж авчээ. Ингээд шууд л шахаж хавчих зайлуулах төлөвлөгөө боловсруулж. Бүтэн нэг жил болоход БЭТ-мэн Д.Батбаатар Б.Бадраа даргын гэгээн дүрийг хоёр удаа л харжээ. Өмнөговьтоо бус урд хөршид оффислодог Засаг ноён саяхан Гашуун сухайтаар гардаг нүүрсний машин бүрээс 5 юаны хураамж авах “зарлиг” буулгасан байна. Монгол төгрөгөөр бус харин юаниар авна гэсэн байх юм. Тэгэхээр Өмнөговь аймаг Монголынх бус Хятадынх болж таарах нь. Үүнийг нь хэлж сануулсан БЭТ-ийг Засаг ноён Б.Бадраа ихэд занаж явсан газар бүртээ “энэ хачин нөхрийг зайлуул” гэж ярьдаг, явдаг болжээ. Үнэндээ орон нутгийн удирдлага нь ажил хийхээсээ илүү мөнгө нэхсэн, эсвэл мөнгө саах гэсэн хүмүүс болж хувирсаныг Өмнөговь аймагт ажилладаг компанийхан ярьж байгаа. Б.Бадраа даргын дараагийн дайсан нь Х.Бадамсүрэн гишүүн гэнэ. Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг даргалдаг түүнийг ямар ч ажил хийдэггүй гэдэг бөгөөд Б.Бадраа даргын хүлээн авалтад ирсэн сумын нутгийн зөвлөлийнхөн харин энэ нөхрийг бол авч хаяж болох юм шүү гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих