Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөх тамирчдын нэр тодорлоо
Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА Баллон д’Ор буюу оны шилдэг хөлбөмбөгчний төлөө нэр дэвшиж буй 23 тамирчнийг зарлалаа. Английн тоглогчдоос Уэйн Рүүни ганцаараа улсаа төлөөлж байгаа юм. Харин “Юнайтед”-аас Робин ван Пэрси Рүүнитэй хамт багтсан байна. Өнгөрсөн улирлын Английн аварга Манчэстэр Сити клубээс С.Агуэро, М.Балотелли, Яя Туре нар нэрлэгдсэн ч тэдний ахлагч, шилдэг хамгаалагч В.Компани багтсангүй. Аваргуудын лигийн аварга болсон “Чэлси” клубээс ганц ч тоглогч дуудагдаагүй ч энэ зун Хятадын клуб руу явсан Дидье Дрогба багтлаа.
Харин Испаний клубээс ихэнх нь буюу 12 тамирчин нэрлэгдсэн юм.Үүнээс “Реал Мадрид”-ын зургаан тоглогч, “Барселона”-гын таван тоглогч нэрлэгдлээ. Нэймар хэдий багтсан ч Роналдо болон Мэсси нар байгаа үед шилдэг 3-т шалгарна гэдэг бэрх бизээ. Арваннэгдүгээр сарын 29-нд Бразилын Сан Паулу хотноо эдгээр 23 тамирчнаас шилдэг 3-г шалгаруулан, эцсийн шалгаруулалт 1 сарын 7-нд Швейцарийн Цюрих хотноо болно. Баллон д’Ор-н эзнийг тодруулахад нийт 209 дасгалжуулагч болон шигшээ багийн ахлагч нар мөн Францын хөлбөмбөгийн сэтгүүлийн 50 сэтгүүлч тус бүр саналаа өгдөг билээ.
Нэр дэвшсэн 23 тамирчин:
1. Икэр Касильяс (Реал Мадрид)
2. Криштиано Роналдо (Реал Мадрид)
3. Сэрхио Рамос (Реал Мадрид)
4. Хаби Алонсо (Реал Мадрид)
5. Мэсут Озил (Реал Мадрид)
6. Карим Бэнзэма (Реал Мадрид)
7. Хави Эрнандэс (Барсэлона)
8. Андрэс Иньеста (Барсэлона)
9. Лионэл Мэсси (Барсэлона)
10. Жэрард Пикэ (Барсэлона)
11. Сэрхио Бускэтс (Барсэлона)
12. Яя Турэ (Манчэстэр Сити)
13. Сэрхио Агуэро (Манчэстэр Сити)
14. Марио Балотэлли (Манчэстэр Сити)
15. Жанлуижи Буффон (Ювентус)
16. Андреа Пирло (Ювентус)
17. Уэйн Рүни (Манчэстэр Юнайтэд)
18. Робин ван Перси (Манчэстэр Юнайтэд)
19. Дидье Дрогба (Шанхай Шэньхуа)
20. Радамел Фалкао (Атлетико Мадрид)
21. Златан Ибрагимович (ПСЖ)
22. Мануэл Нойер (Байерн Мюнхен)
23. Нэймар (Сантос)
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: