Хар шуурга ерөнхийлөгчийн сонгуульд саад болов

АНУ-ын ихэнх нутагт “Сэнди” хар салхи нүүрлээд байгаагаас ирэх сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд саад болж байна. Тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр сургууль, цэцэрлэг, олон нийтийн газрын үйл ажиллагааг зогсоосон төдийгүй арав гаруй сая хүн гамшгийн голомтод байгаа аж. “Сэнди” хар салхины хурд цаашид улам бүр нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Мөн зарим мужид явагдах байсан сонгуулийн кампанит үйл ажиллагаанд өөрчлөлт оров. Балтиморын тэнгис, Нью Йорк, Ньюваркийн эрэг, Вашингтон, Бостон, Филадельф зэрэг мужуудад “Сэнди” хар салхи ид үргэлжилж байна. Ингэснээр нэр дэвшигч Б.Обама, Митт Ромни нарын сонгуулийн кампанит ажил зогсонги байдалд оржээ. Түүнчлэн, “Эйр Франц”, “Британийн агаарын тээвэр” компаниуд АНУ-г чиглэх бүх нислэгээ зогсоосон байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих