Хаан банкны тухай 9 үнэн, 10 худал

Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэг. Харин тэрхүү зай чухам юуг илтгэнэ вэ. Манай сайт “Үнэн, Худал” буланг нээн ажиллуулахаар шийдэж эхнийхээ дугаараар Мобиком-ыг оруулсан билээ.Харин энэ удаа хамгийн их гомдол дагуулдаг Хаан банкны тухай хүргэж байна.

 

Хаан банкны тухай 9 үнэн

 

1. Хаан банк хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй Монгол Улсын арилжааны том банк гэдэг нь үнэн
2. Орон даяар 500 салбар нэгжтэй «ХААН» банканд манай улсын нийт айл өрхийн 80 гаруй хувь нь “барьцаалагдчихсан” байгаа нь үнэн

 
3. “ХААН” банк гүйцэтгэх захирлын албан тушаалаас болж дампуурлын ирмэгт тулаад байгаа талаар цуурхал гарч байсан нь үнэн
4. Хэрвээ “ХААН” банк дампуурчихвал «Анод», «Зоос» банкны дампуурлаас аймшигтай асуудал үүснэ гэдэг нь үнэн

 
5. ХААН банкны захирал Саймон Моррисс нь хугацаанаасаа өмнө халагдах өргөдөлөө өгсөн нь үнэн
6. ХААН банкны Налайх дахь салбарт хүний амины хэрэг гарсан нь үнэн


7. ХААН банк иргэн Т.Мөнхнарангийн 98,5 сая төгрөг завшсан нь “үнэн” гэдэг.
8. Саяхан тодруулбал өнгөрсөн 9 дүгээр сарын 26-нд ХААН банкны АТМ-ээс хуурамч 10 мянгатын дэвсгэрт гарч ирсэн нь үнэн
9. Булган аймгийн Тэшиг сумын ХААН банк шатсан нь үнэн
 

 

Хаан банкны 10 худал

 
1. ХААН банкид хаан шиг үйлчлүүлнэ гэдэг худлаа /байнга оочер дараалалтай байдаг/
2. ХААН банк нь монгол эзэнтэй гэдэг нь худлаа

 
3. Хаан банк нь халтар хүмүүст үйлчилдэг нь худлаа /иргэдийг ялгаварладаг/
4. “ХААН банк таньд ойрхон түмэнд итгэлтэй” гэдэг нь худлаа /Хаан банкны талаарх гомдол байнга ирдэг/


5. ХААН банкны эрх ямба харилцагчдынхаас даваагүй гэдэг нь худлаа
6. ХААН банкны сүлжээ нь халдашгүй гэдэг нь худлаа

 
7. ХААН банкны Мобайл-банк иргэд итгэлтэй байдаг гэдэг нь худлаа
8. “ХААН” банк дампуурах нь гэдэг нь худлаа байсан

 
9. ХААН банк харилцагчдаасаа шимтгэл авдаггүй нь шал худлаа. /ХААН банк харилцагчдаасаа авах шимтгэлээ улам л нэмсээр байгаа юм. Эхлээд тус банкны АТМ-аас мөнгө авахад 50 төгрөгийн шимтгэл авдаг байсан бол 100 төгрөг болгосон. Харин теллерээс зарлага хийхэд 100 төгрөг авдаг байснаа 150 болгон нэмсэн билээ/
10. ХААН банк ачааллаа даадаг гэдэг нь бүр ч худлаа / ХААН банк ачааллаа багасгах хүсэлт тавьжээ/


URL:

Сэтгэгдэл бичих