Маралжингоо “B” продакшны обой, буйданд нь болсон бол Агиймааг бэрд нэрд гаргажээ

Дуунд дурлана гэдэг нэг хэрэг. Тэгвэл дуучин болно гэвэл өөр хэрэг шүү. Дуулчихдаг хүн бүр дуучин болчихгүй л дээ.

 

Урлагийн тайзнаа залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлч бүсгүйчүүдийн монголын рок попт хөл тавьж байсан түүхийг сөхөн бичье. Дээрх мэдээлэл ч залуучуудад сонирхолтой байх болно гэдэгт бат итгэж байна.

 

Юмны эх гэдэг хэцүүхэн даваа байдаг гэдэг шүү дээ. Эхний ээлжинд бид та бүхэндээ дуучин Маралжингоогийн урлагт замнаж эхэлсэн түүхийг сөхөн хүргэе.

 

Ямартай ч дээрх мэдээлэл нэлээд сонирхолтой байх болов уу. Мөн дуучин Маралжингоог ч өдгөө танихгүй хүн ч монголд тун цөөхөн болж дээ гэмээр .

 

 

“B” продакшны гоё обой буйданд дурлан дуучин Маралжингоо анхны багшаа гомдоож байжээ
Дуучин Маралжингоо анх дуучин Дашдондогийн студийн нэр дээр дуулах урлагт суралцангаа од болох гараагаа эхлүүлж байжээ. Тэгтэл тэр үед дуучин Маралжингоо 15- хан настай байсан ч хүүхэд хэмээн өөрийгөө чамлалгүйгээр дуучин болно хэмээн хөдөлмөрлөсөн байна. Үүнийг нь олж харсан монголын рок поп урлагийн акулууд олж харан түүнийг дэмжсэн. Мөн түүний хоолйон цараа чадлыг хүүхдэд баймгүй хэмээн үнэлж түүнийг олонд таниулахад буруудах зүйлгүй хэмээн үнэлжээ. Дараа нь дуучин бүсгүй маань NATURE SOUND –ын дуулаачийн курсыг төгсөж студидээ гэрээт дуучнаараа үлдэж байжээ.

 

Жил гаруй хугацааны туршид ноён Дашка түүнийг уйгагүйгээр өдөр шөнөгүй бэлдэж бэлтгэсний хүчээр юм уу тэрээр монголын залуу үзэгчдийн анхааралд өртөж байсан ч тэрбээр ажлын амжилтаа үзэхийн даваан дээр гэнэтхэн нэг өдөр алга болчихож. Яав, ийв гээд бөөн эрэл сурал болон байж дуучин Маралжингоог олсон чт тэрээр өөрийгөө олонд таниулах дараачийн замаа Камертон хамьлагийн ахлагч, дуучин Д.Болдын байгуулаад удаагүй байсан В продакшн хэмээн онилсон байна. Тэгтэл түүний сонголтыг залуу хүний хувиар гаргасан шийдвэр үү.

 

Эс бөгөөс ноён Дашка түүнийг гомдоочих вуу, юугаар дутаав хэмээн санахдаа жаал зүйлсийг асууж шалгааж. Тэгтэл дуучин бүсгүй маань хэнэг ч үгүй, дуучин Д.Болдын студи “гоё обойтой бас гоё буйдантай” гээд л ярьчихжээ. Тэрхүү хариулт үнэхээр хүүхдийн зангаар хариулсан хариулт байжээ. Өдгөө ноён Дашка түүний үйлдлийг эргэн санахдаа Маралжингоо “дэндүү хэнэггүй охин байж дээ” хэмээн хэлж байжээ. Үнэхээр ч инээд хүрэм хариултыг дуучин бүсгүй маань анхны багшдаа хэлж түүний чихийг ихээхэн халууцуулж байсан байна. Өдгөө тэр явдал ул болж тэрээр залуучуудын сонсох дуртай залуу дуучдыг нэг болж чаджээ.

 


Дуучин Цэлмүүн нэрээ солихийг хүсээгүй

Дуучин Эгшиглэн, Цэлмүүн нар анх хамтдаа В продакшн дээр хамтдаа очиж байсан гэнэ шүү. Харин дуучин Болдын зүгээс тавьсан ганцхан хүнд шаардлага нь нэрээ соль гэх аж. Харин дуучин Цэлмүүнд нь өнөөх шаардлага нь огтоос таалагдаагүй гэдэг.

 

Харин дуучин Эгшиглэн үүнийг зөвшөөрсөн учраас аав ээжээс заяасан Болортуяа нэрээ солиход хүрсэн гэдэг. Урлагт золиос байдгийн үлгэрээр тэрээр төрөлх нэрээ Эгшиглэн болгож байжээ.

 

Гэхдээ ч өөрийн төрөлх нэрээ солиогүй гээд дуучин Цэлмүүнд муудсан юм алга. Тэрбээр өөрийн чадлаараа “Universe Best Songs” наадмын ялагч болж өдгөө аялгуут сайхан дуунуудаараа үзэгч, сонсогчдоо байлдан дагуулсаар байна. Дуучин Цэлмүүн хэсэгтээ урлагаас хөндийрч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан ч олны дэмжлэгээр ч гэх үү тайзнаа эргэн гарсан. Түүний шийдвэрийг үзэгчи, сонсогчид нь шантарлаа гэж байсан Цэлмүүнийг эргэн тайзаа сонгоход фенүүд нь баярлаж байсан.



Баярцэцэг СУИС-ын ректорын өрөөнд орчихоод дуучин болохыг гуйж байжээ

Элсний нүүдэл гэхээр поп дуу сонирхогчдод та бүхэнд юу бодогдож байна. Тэгвэл дуучин Баярцэцэг өмнө нь өөрийгөө дуучин болно гэж зүүдлээчгүй явсан гэх юм билээ. Тэрбээр дуучин мэргэжлээсээ тэс өөр мэргэжлээр суралцаж байсан гэх. Гэнэтхэн нэг өдөр дуучин бүсгүй маань зоримог шийдвэр гарган хичээл дээрээсээ гараад СУИС-ын зүг рүү харвасан сум шиг гүйсэн гэдэг.

 

Тэгээд болоогүй ээ. Зоригтой гэж жигтэйхэн. СУИС-ын ректорынх нь өрөөнд гүйн алдан оронгоо хаалгыг нь тас дараад зогсчихжээ.

 

Тэгэнгээ та намайг сургуульдаа авчих л даа. Үгүй бол би таныг гаргахгүй гээд л уйлж гарч. Аргаа барсан захирал хэдэн багш нараа дуудаж мөрөөдлийнхөө зүг рүү тэмүүлж буй жаахан охиныг шалгуулсанд азтай гэмээр тэнцчихжээ. Ингээд л түүний урлагт мөрөө үлдээх боломж нь тэгширч, урлагын алтан хаалгыг хүчээр гэмээр татсан байна.

 

Агиймааг олонд таниулсан бэрд гэгч нь хэн байв
Үлгэр дээр гардаг шиг бэрд гэж байдаг бол гоё доо гэж хүн бүр боддог нь лавтай. Тэгвэл тэр чинь хүний ертөнц дээр үнэхээр байдаг гэнэ шүү. Агиймаа гэх бүсгүйн дуучин Агиймаа болсон хувь тохиол нь нууц нь сонин. Сонирхол ч татмаар. Хаанаас ч юм бэ нэгэн бэрд гарч ирчихээд л “За би чиний гурван хүслийг чинь биелүүлье” гэж хэлж л дээ.

 

Бүсгүй хариуд нь “дуу бичүүлмээр байна, клип хийлгэмээр байна” гээд ний нуугүй өөрийн бодож санаж явдагаа хэлж. Эцэст нь өнөөх бэрд чинь Агиймаа бүсгүйн дуучин болох хүслийг биелүүлж өгөхөөр болсон юм байх. Азтай нэгэн нь л амар хялбараар амьдралынхаа зам мөрийг заалгах юм даа. Тэрхүү баян мөнгөтэй бэрд хэн гэгч байсан гэдэг нь өдгөө нууц хэвээрээ. Хүний амьдралын зам аа гэж янз бүр байх юм аа.


URL:

Сэтгэгдэл бичих