Н.Энхбаярыг 500 гаруй хүн эргэлээ
Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр 500 гаруй хүн эргэлээ. Өчигдөр болсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Ард түмний их хуралдад оролцсон төлөөлөгчид тус эвслийн дарга Н.Энхбаяртай уулзаж чадаагүй ч эмнэлгийн цонхоор мэндчилээд явсан байна. Уг хуралдайд 4 нам, 10 төрийн бус байгууллага болон 21 аймгаас ирсэн төлөөлөгчид оролцсон юм. Энэ дунд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Монгол банкны ерөнхийлөгч асан Л.Дүрэвлоржийн хүү П.Хангал болон МАХН-ын мянгатын дарга, дэд дарга нар байгаа аж. Тэд одоо өөрсдөө санаачлан Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс нийтээрээ алхаж байна.
Т.Гэрэл
URL: