Н.Алтанхуягт АН-ынхан итгэл үзүүлсэнгүй

Юм үзээгүй болохоороо… гэдэг шиг Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа л өөрийн мэдлийн 50 тэрбум төгрөг төсөвт суулгаж олны нүдийг орой дээр нь гаргасан. 50 тэрбум төгрөгөөр Н.Алтанхуяг яг юу хийх гэж байгаа төсвийн хэлэлцэх эсэх.хийгээд анхдугаар хэлэлцүүлгийн үеэр олж мэдэх гээд мань мэт нь битгий хэл ангийнхан нь ч чадалгүй баахан таамаг дэвшүүлэн толгой сэгсэрцгээсэн.

 

 

Түүнээс энэ тухай нь хэлтэй амтайхан нэг нь асуухаар”Шинэчлэлийн асуудалд зарцуулна” гэсэн хөх инээд хүрмээр хариулт өгчихөөд хээв нэг гүрийж байна. Шинэчлэлийн Засгийн газар гэх сүржин нэртэй танхимаас яг өнөөдрийг хүртэл шинэчлэл ярьсан нь Х.Тэмүүжин. Харин Ерөнхий сайдаас шинэчлэл үнэртэхгүй байгаа төдийгүй бүр ухралт үнэртээд явчихсан. Ямар ч Ерөнхий сайд жилийнхээ төсвийг  парламентаар оруулахдаа бүх байнгын хороо, чуулганы хуралдаануудад суун өөрийн биеэр хамгаалан тайлбар хийдэг нь жам.

 

Гэвч өнөөх шинэчлэл яриад сүржигнээд байгаа Ерөнхий сайд маань эл жамыг эвдээд зогсохгүй “Ерөнхий сайд төсвийг үг үсэггүй мэдэж байх шаардаагагүй” гэж томров. Ийм байдааар төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн. Уг асуудал өчигдөр байнгын хороогоор ороод дэмжлэг авсангүй уналаа.

 

 

Хүний намынх нь Ерөнхий сайд гэж эмээсэнгүй, өөрийн хэд нь намын дарга гэж далдгансангүй 50 тэрбумыг салхинд хийсгэж болохгүй ээ гээд л түүний эсрэг гар өргөчихлөө. Шударга ёс гэж бас байдаг л юм байна. Ичих булчирхай нь амралтаа аваад явчихаагүй гишүүд байна, манай парламентад.

 

 

Ерөнхий сайд тайлбаргүйгээр хоёр хэлэлцүүлэг давуулсан 50 тэрбумаа “Нийт хөрөнгө оруулалтын таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг санд байрлуулаад Засгийн газрын мэдэлд зарцуулах юм. Шинэчлэхэд шүү дээ” гэж тайлбарлажээ. Жил жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа ийм цаг үед Ерөтгхий сайд маань ойролцоогоор 50-70 тэрбум төгрөг мэдэлдээ аван дураараа дургих нь л дээ.

 

 

Энэ ариун явдал уу. Харин Р. Амаржаргал тэргүүтэй асуудалд арай эрүүлээр ханддаг, даргад долигонодоггүй Ардчилсан намын нөхөд намын дарга аа “Уучлаарай” гэж байгаад тас цохин унагалаа. Өөрөөр хэлбэл намын даргаа болохгүй юм хийх гэснийг нь буруушааж итгэл үзүүлсэнгүй. Энэ чинь л ардчшшын алтан зарчим.

 

 

Мөн Ерөнхий сайд уржигдар гадны сэтгүүлчид хийгээд дипломатуудын 10 асуултад хариулахаар очив. Улс орныхоо тухай гадаад ертөнцөд зөв зүйтэй мэдээлэл өгч байх нь нүдээ олсон үйлдэл байв. Гэхдээ үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг гадны дипломатуудын өмнө Ерөнхий сайд маань хошин шогийн гараа үзүүлчихлээ.

 

 

Тэрбээр асуултуудад их сайхан хариулж, ирээдүй нь гэрэлтсэн орны удирддага шиг ярьж байснаа гэнэт “Чингис хаан одоогийн нийслэлийг сонгох байсан” гэж ирээд бөө удган маягийн дүрд хрираад авав. ‘Тэнэг хариулт гэж байдаг болохоос тэнэг асуулт гэж байдаггүй” гэсэн үнэн үг байдаг даа. Улс орны гүйцэтгэх засаглалын тэргүүн арай ч ийм юм яриад найзан дундаа маазраад явж болохгүй байх аа.

 

 

Хэдхэн сарын өмнөхөө баллуурдчихаад тэнгэрээс цагаан морьтой иреэн баатрын дүрд тоглож байгаад тань бид л итгэсэн мэт суугаа болохоос дэлхий дахинд тэгж хандаад юу л болдог бол. Саяхан арабын нэг оронд коран судар атгасан хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлсэн тухай цуурхал дэгдэж байлаа. Түүн шиг Ерөнхий сайд маань дэлхий дахинд Тэдэг, хардаг”-аараа алдаршвал сонин ч юм уу.

 

 

Энэ мэтээр хийж байгаа үйлдэл, хэлж байгаа бүхэн нь амьдралаас тасарчихсан Ерөнхий сайд маань Багануур дүүрэгт очин “Нэг мөргөцөг ард түмэнд гаргаж өг. Яахаараа миний ард түмэн үнэтэй нүүрс түлдэг юм” гэж мундаглажээ.

 

 

Харин түүнийг хэрхэн яаж ард түмэн нь олборлож, үнэгүй нүүрсээр өнтэй сайхан өвөлжихнйг халсэнгүй. Өнөөх гайхал нинжа нар нь нүүж очоод ард түмнийх нь урдуур хар хөшиг татчих ч юм бил үү хэн мэдаээ. Энэ мэтээр Засгийн газрын тэргүүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлд жаахан хий ороод л байх юм, даа.

 

м.мөнхчимэг


URL:

Сэтгэгдэл бичих