Оюутолгойн хуурамч мэдээлэл

Сүүлийн үед нэг их наяд төгрөгийг улсын татварт төлсөн хэмээн байнга рекламдаж байгаа Оюутолгой компани ард түмний толгойг эргүүлэх ажилд түүнээс ч их мөнгө зарцуулж байгаа бололтой. Тус компанитай байгуулсан гэрээг өөрчлөх ёстой гэж байнга мэдэгдэж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндэсний татварын газарын мэдээлэлтэй танилцаж үзжээ.  Харамсалтай нь Монголын ард түмнийг тэжээж байна гэж өөрийгөө зарлахаас л бусдыг ярьдаг Оюутолгой компани 2005-2012 он хүртэл  бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд ердөө л 450 тэрбум төгрөгийн л татвар төлсөн нь батлагдад байна. Бодит байдал дээр  “Оюутолгой” компанийн  долоон жилийн туршид төлсөн мөнгийг үндэсний  нэг компани жилдээ л татварт төлдөг аж.  Нөгөөтэйгүүр, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тус компани жил бүр санхүүгийн тайлангаа гаргах ёстой. Гэвч санхүүгийн тайлангаа мэдүүлдэггүй сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих