Нью-Йорк хотын каннибал цагдаа 100 эмэгтэйг чанахаар төлөвлөж байжээ

Нью-Йорк хотын цагдаа хүний махан идэштэн каннибал болсон талаар BBC мэдээлжээ. Эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчиндэж, тамлаад дараа нь биеийг нь салгаж чанаж идэхээр төлөвлөж байсан цагдаа Гилберто Валле гэх этгээдийг баривчилсан байна.

Албаныхны мэдэгдэж буйгаар гэмт этгээд 100 гаруй эмэгтэйг төлөвлөгөөнийхөө хохирогч болгохоор мэдээллийг нь комьпютер дээрээ хадгалсан байжээ.

Зургаан жил цагдаагийн албанд ажилласан Гилберто Валлег батлан даалтаар гаргахгүй байхаар шийдэж, эхнэрийг нь ч гэрээс нь холдуулсан байна.

626557Gilberto_ValleПрокурорууд түүнийг төлөвлөгөөгөө биелүүлэхэд маш ойрхон байсныг хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Цагдаагийн ажилтнууд Гилберто Валлег хэрцгий төлөвлөгөө гаргасныг өнгөрсөн есдүгээр сард мэджээ. Түүний хаалгүй орхисон мэйлийг санамсаргүй нээтэл нэгэн хүнээс төлөвлөгөөний талаар шуудан ирсэн байжээ. Түүний эхнэр Катлин компьютер дээрээс нь сэжигтэй материал олдсоны дараахан цагдаагийн газар луу залгаж нөхрийнхөө сэжигтэй байдлын талаар мэдээлсэн байна. Ингэснээр цагдаа нар цагдаагаа мөрдөж аймшигт аллагын төлөвлөгөөг нь олжээ.

Ноён Валле болон түүний хамтрагч эмэгтэйчүүдийг хлороформоор ухаан алдуулж гал тогооны өрөөнд авчирахаар төлөвлөсөн байсан нь мэйлд нь тодорхой бичигдсэн байв. Тэрээр өөрийн мэйлдээ “Миний бодлоор эмэгтэйн биеийг ямар нэгэн багажаар тасдаад бага хэмээр чанана. Эмэгтэй аль болох удаан амь тарчлах болно” хэмээн бичсэн байжээ.

626557Gilberto_ValleМөн тэрээр хохирогч болох боломжтой эмэгтэйтэй хамт хооллосон талаараа цагдаа нарт далд бус утгаар хэлж байсан байна. Нэг цагдаа түүнээс “Өдрийн хоол чинь хэр байв даа?” хэмээн асуухад Гилберто Валле “Би тэр эмэгтэйтэй уулзсан” хэмээн хариулж байжээ.

Цагдаа нар аймшигт төлөвлөгөөг хоёр сараас эхлэн гаргасан хэмээн үзэж байна. Түүний компьютер дээр 100 эмэгтэйн нэр, зураг, гэрийн хаяг, тодорхой мэдээллүүд байжээ.

Албаныхан хэргийг маш нарийн шалгаж байна. Түүнийг өмнө нь хүний мах идэж байсан эсэх, хамтрагч нь хэн болох гээд мэдэх ёстой маш олон асуулт байгаа аж.

24 цаг


URL:

Сэтгэгдэл бичих