Н.Энхбаяр: Эрх мэдэлтнүүд надаас айж байна
“МАХН-МҮАН”-ын эвслийн ард түмний их хуралдай АСА циркт болж байна. Уг үйл ажиллагаанд МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монголын Либерал нам, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг 20 гаруй иргэний нийгмийн байгууллагын гишүүд, дэмжигчид оролцож байна.
Хурлын эхэнд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Шийлэгдамба МАХН-ын дарга, шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод байгаа Н.Энхбаярын захидлыг уншсан танилцууллаа.
Уг захидалд “Ардчилагчид ардчиллын хэм хэмжээг зөрчиж байна. Хууль хууль зөрчин надад ял тулган хэлмэгдүүлж байна. Энэ хэлмэгдүүлэлтийг ард түмэн маань сайн ойлгож биднийг дэмжиж байгаа. Тиймээс эрх мэдэлтнүүд надаас, та биднээс, та биднийг дэмжиж байгаа ард түмнээс айж байна. Ард түмнээсээ айсан төр засаг, шуналтай эрхтэн дархтан монголчуудад хэрэггүй ээ. Та бидэнд хараат шүүх, шударга бус явдал хэрэггүй.
Өнөөдөр шударга сонгууль, хараат бус шүүх хэрэгтэй байна. Бас шуналгүй, ард түмний эрх ашгийг дээр тавьдаг төр засаг хэрэгтэй.
Тиймээс ард түмэн айх хэрэггүй. Айгаагүй цагт шударга ёс тогтоно. Айсан цагт эрх мэдэлтнүүд ноёрхолоо тогтоож, бусдын эрхээр зовно. Төр засаг ар д түмнийгээ хэлмэгдүүллээр айлгах гэж оролдох цагт хэлмэгдүүлэлт тогтоно.
Тэгэхээр ард түмэн айх ёсгүй. Айгаагүй цагт дарангуйлал сөнөнө.
Эх нутгийнхаа эд баялгийг хэдхэн хүнд алдаж, шударга бус явдал өрнөж, хэлмэгдүүлэлт, дарангуйлал тогтож байхад айсаар байх уу.
Та нарынхаа өмнөөс хариулъя. Эх орныхоо эзэн учир бид айхгүй ээ” гэжээ.
Эх сурвалж: МАХН-ын мэдээллийн алба
URL: