Үзэгчдийн сэтгэлийг хөглөсөн “Миний дуунууд-2012”

Өчигдөр “UB palace”-ийн концертын их танхим дүүрэн үзэгчтэй болж, тоглолт эхлэх нь тэр. Тийм ээ, энэ бол Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “UBS” телевизийн захирал Л.Балхжавын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний дуунууд-2012” тоглолт юм. Хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нарын хөгжилтэй зохиомж, сонирхолтой түүхээр хөвөрсөн уг тоглолтын тайзнаа рок попын шилдгүүд ая дуугаа өргөлөө. Дуу, бүжгийн авьяасаараа үзэгчдийг алмайруулсан “Universe best songs” уралдааны үе үеийн оролцогчид энэ үдшийг доргиож чадсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Царайлаг, гоолиг охид нь хайрын дуугаар залуусыг догдлуулж, уян налархай бүжиж байхад хамтлаг байгуулан амжилттай яваа хөвгүүд нь олонд хүрсэн хит дуунуудаас амьдруулж байсан.

Тоглолтод уригдсан уран бүтээлчид шинэхэн дуугаараа үзэгч, фэнүүдтэйгээ уулзсаны дотор МУГЖ, Т.Ариунаа, Харанга хамтлагийг дуучин Х.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар уран бүтээлээ сонирхуулсан. Үүнээс гадна дуучин С.Сэрчмаа, Б.Амархүү, “Мотив”, Гурван охин хамтлаг ая дуугаа өргөсөн бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний найрал хөгжимчид хөгжмийн зохиолчийн аялгууг эгшиглүүллээ. Энэ жилийн “Миний дуунууд-2012” тоглолтын хөтлөгчөөр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар ажиллаа.

 

DSC_0463

DSC_0463

DSC_0463


URL:

Сэтгэгдэл бичих