Номонд ”донтсон” олны танил хүмүүс
Олны танил хүмүүс өөрсдийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг бидний танил зарим нэг хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Хобби булангийн номын хоббитнууд.
“Харсарнай”-гийн С.Амараа
Монголын реп-техногийн хаан гэгддэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах багаасаа ном цуглуулдаг байсан гэдэг. Тэрбээр бичиг үсэг сурсан цагаасаа эхлээд их хаад, дайчин баатруудын тухай ном уншсаар байгаад тэр нь бүр зүрх сэтгэлд шингэчихсэн тухай өдгөө ч ярих дуртай юм билээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
Монголын эртний түүхэн холбогдолтой баримт бичиг бүхий ном судар цуглуулах хоббитой. Түүний бас нэг хобби бол машин. Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан гэдэг. Энэ дотроос хамгийн сайн нь түүний одоогийн унаж байгаа “Nissan”-ны жипний төрлийн машины дээд ангиллын тэрэг. Гэхдээ энэ тэрэг бартаат замын машин биш учир тэрбээр бартаат замд “Chivrolettahoe” гэж америк тэрэг хөлөглөдөг аж.
Баабарын хобби “00”-д ном унших
Багадаа марк цуглуулах хоббитой байсан тэрбээр өдгөө статистик тоо цээжлэх хоббитой гэнэ. Хоббигоо харин ч нэг сайн хөгжүүлсэн учраас ямар ч статистикийг хаанаас нь ч ганц хараад цээжилж чаддаг гэсэн. Ямартай л намынхан нь мань хүнээс дэл сул бичиг цаасаа хичээнгүйлэн нуудаг байхав. Ганц хараад “а”, “б”-гүй цээжилдэг түүнийг аль нэг болох болохгүй юм олж хараад олон түмэнд дэлгээд хаячихна гэж эмээдэг учраас тэр л дээ. Түүнээс.гадна Монголынхоо зохиолчдоос С.Эрдэнийг чин сэтгэлээсээ шүтдэг тэрбээр ном “00″-д унших дуртай гэсэн шүү.
“Камертон”-ы А.Мэнд-Амар
“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгүүллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгүй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Гэхдээ дутагдал гэж нэрлэж боломгүй дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж. Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан түүхтэй гэх. Харин нас биед хүрсэн хойноо номноос хөндийрч урлагийн сургуульд орсноор детектив зохиолын араас хөөцөлдөхөө больжээ. Мэдээж хэрэг ном унших хоббигоо бүрмөсөн мартана гэж юу байхав.
Загвар өмсөгч Ч.Содтуяа
“Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяа загварын сэтгүүл, сонирхолтой ном цуглуулах дуртай. Оёж шидэх, нэвтрүүлэг хөтлөх, ойр зуурын хэрэгслээр чимэглэл хийх гээд л түүний хобби, цуглуулга цөөнгүй. Бүр бага байхаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гоёдог байсан аж. Урлахуйн ухааныг ээжээсээ өвлөсөн хэрэг. Анх тэмцээн уралдаанд оролцож байхдаа олон төрлийн загварын хувцас оёдог байсан.
URL: