Хотын захирагчаас хүсэх зүйл байна
НИТХ болж, автомашиныг улсын дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг үргэлжлүүлэхээр болов.
Зуны цагт машин их байсны дээр, зам засварын ажил ид өрнөж, энд тэндгүй зам хаачихаад байхад улсын дугаараар хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан нь түгжрэл буурсан эсэхийг мэдэгдэхгүй шахам байлгасан.
Харин өдгөө хүйтний улирал эхэлж, зам засварын ажил үндсэндээ дууссан. Түүнчлэн ачаалал өндөртэй байсан Зуун айл, Сансарын тунел, Жуковын замууд нээгдэж, Нарны гүүр ч ашиглалтад орлоо. Энэ үед автомашины улсын дугаарын хязгаарлалтгүй амралтын өдрүүдэд ч түгжрэл эрс буурсан.
Гэтэл Э.Бат-Үүл баатар өөрийн хийсэн арга хэмжээг амжилттай болсон мэт харагдуулахын тулд түгжрэл буурч байгааг улсын дугаарын хязгаарлалттай холбож, бүр хугацааг сунгахаар болсонд олон иргэд дургүйцсэн гэнэ. Учир нь өвөл хаяанд ирж, халтиргаа гулгаа ихсэхээр бүсгүйчүүд машинаа тавьдаг нь бараг уламжлал.
Гаражгүй гэр хорооллынхон ч машинаа хучаад өвөлжингөө алхдаг нь хэний ч мэдэх амьдрал. Өвөл болоход хөдөлгөөнд оролцдог машины тоо эрс буурдаг дээр нь нэмээд улсын дугаарын хязгаарлалтыг тавьчихвал ч түгжрээ бөглөрөл гээчийг тоотой хэд харах нь ойлгомжтой.
Гэхдээ угаасаа мшины тоо цөөрдөг өвлийн улиралд заавал хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлага байсан уу, үгүй юү гэдгийг хотын захирагч дахин бодож үзэхийг иргэд хүсэх боллоо.
“Нийгмийн толь”
URL: