УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хүдэр сумын амьтдыг дуусгах нь
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум гэхээр газрын доорх төмрийн хүдрийн баялгаараа алдартай, байгалийн цогцолборт ой тайга, үзэсгэлэн хосолсон сайхан сум байдгийг мэдэх хүн олон.
Тэгвэл МАК-ийн Нямтайширын хүү гэдгээрээ Монголын улс төрд танигдаж орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус суманд очиж ан хийдэг болоод хэдэн жилийг ардаа үдэж байгаа аж. Тэр ч бүү хэл Н.Номтойбаярын ангийн бүс нутаг тэнд байх юм. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар “мань эр” сардаа нэг удаа ирж салам ан хийгээд унасан машин, дагуулсан цуваагаараа нутгийн ард олныг гайхшруулж байгаад буцдаг гэнэ.
Ялангуяа намар, өвлийн улиралд ан хийхээр ирэх нь андашгүй бөгөөд багагүй наргиж цэнгэж, овоо хэдэн амьтан унагаад буцдаг тухай нутгийн иргэд ярьж байна. Улс төрч хүн ан хийж болохгүй гэсэн хууль байхгүй ч олон улсад бол ан сонирхогч улс төрчид түр зуур ухаан алдуулах тусгай зориулалтын ан хийдэг, тухайн амьтандаа ямар нэгэн хохирол учруулж эсвэл алж устгадаггүй, барьсан бол буцаагаад байгальд нь тавьчих жишээтэй байхад харин манайд ан гэхээр л нядлаад алаад бай гэсэн ойлголт байдаг бололтой. Жилдээ цөөн хэд үзэгддэг байсан Н.Номтойбаяр хүү сүүлдээ Хүдэр суманд байн байн очих болсон бөгөөд “Энэ сум миний ангийн бүс нутаг” хэмээн найз нартаа цээжээ дэлджээ. Улсын их хурлын гишүүн, эрх мэдэлтэй, мөнгөтэй хөрөнгөтэй байж болох ч зарим нэг зүйл дээр жаахан жудагтай баймаар юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: