МАН-ынхаан Орос шиг бай л даа
Нийслэлийн МАН /хуучнаар МАХН/ 2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр намын байраа шатаалгаснаас болж Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Хүүхдийн төлөө газартай гурвалсан гэрээ байгуулж Хүүхэд залуучуудын ордны 1500 метр квадрат талбайг түрээслэж байсан гэнэ. Хүний байранд толгой хорогдож байсан нөхдүүд байраа суллан өгч, нүүдэл хийхдээ төлбөрөө төлөхгүй луу унжсан бололтой.
Таван жил түрээсэлсэн байрныхаа мөнгийг өгөхгүй луу унжсан нөхдүүдийн араас зарга хийгээд ч нэмэргүй байгаа бололтой. Дүү нар нь хулхидаж явах зуур ах нар нь мөн адил хууль зөрчсөн торгуулиа төлж чадахгүй аргаа барж яваа сурагтай. Төрийн ордоны хориотой бүсэд дивандсан МАН-ын луухгаруудыг дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр торгосон ч 50 мянган төгрөгөнд “юм хэлж” өгөхгүй гэж гэдийж эхэлжээ.
Учир мэдэх хүмүүс 50, 100 мянган төгрөг ч гаргахааргүй тартагтай тулчихаж дээ хэмээн дүгнэж байгаа бол зарим нь тэднийг орос шиг бай л даа хэмээн уриалсан гэнэ.
Б.Балжир
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: