“ХУВАЛЗ”-УУДААС САЛАХ ХУВЬ ЗАЯАГҮЙ АРД ТҮМЭН ЮМ ДАА?!
Өгүүллийнхээ эхэнд Мон гол Улсын Үндсэн хуулийн нэг заалтыг дурдъя.
Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн хоёрт: “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа. Гэтэл хэсэг бүлэг хүн ард түмнийхээ саналыг сонсолгүй, сонгуулийн өмнөхөн хуулийг нь дур мэдэн өөрчилж, өөрсөддөө тохирсон хуулинцар гаргаж ирээд намын нэрсийн жагсаалтаар, сонгогдолгүй гараад ирэв. Өнөөдөр тэд Төр, засгийн эрхийг хууль бусаар булаан аваад байна. Тэд ингэж эцсийн аргаа хэрэглэхгүй бол ард түмний итгэлийг хүлээж сонгогдох ямар ч найдвар байгаагүй. Нэг үгээр хэлбэл Монголд хууль бус төр засаг тогтнож байна. Энэ хүмүүс бол З.Энхболд, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат гэх мэт ардчиллын баг өмссөн олигархиуд. Ардын Намаас урваж орж ирэн МАХН-ын удирдлагыг булаан авсан Ч.Улаантнууд.
Би уул нь Ардчилсан хүчин, Ардчилсан Нам, Ардчилсан холбоог 22 жил дэмжиж, дуу хоолойгоо нэмэрлэж явсан хүн юмсан. Ерөнхийлөгч Ц.Элбэг доржийг ялахад, өнөө жил Ардчилсан Намыг олонх болоход сэтгэл өндөр байлаа. Одоо л шинэ цаг ирнэ, ардчилал, шударга ёс тогтоно гэж бодож байв. Эндүүрэл байжээ. Ардчиллыг дэмжигч зуу зуун хүний адил сэтгэл хөрөөд явж байна. Уул нь Төр, засгийн толгойд, ардчиллын төлөө амиа золиослож явсан ахмадууд, шударга үнэнч залуучууд гарч ирээд Монгол Улсад эрх чөлөө шударга ёсыг тогтооно, ард түмнээ гуйлгачин амьдралаас салгана гэж бодож явсансан.
Тэгтэл ардчиллын баг өмссөн хэдэн “хувалз” гарч ирээд улс үндэстнийг маань Төр, засагтай нь самарчихлаа. З.Энхболдыг манайхан сайн мэднэ. Оросуудын орхиод явчихсан орон сууцуудыг авч Монголд хамгийн түрүүн баяжсан тэрбумтан. Н.Алтанхуяг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар ч өчнөөн компанитай, мөнгөөр гулгиж байдаг хүмүүс. Дээрээс нь МАХН-ын мөнгө, санхүүгийн авдарны түлхүүрийг олон жил барьж суугаад, өнөөдөр хоосон банк хүлээлгэж өглөө гэгдэж байгаа хүмүүсийн зарим нь. Тэднийг Ардчилсан намынхан санхүү, эдийн засгийнхаа гол сэнтийд залчихаад юу бодож суугаа бол?! Шинэ төр, засгийн эхний мөчөөс л хүчирхийлэл, дарангуйлал үнэртэж байсан. Одоо бүр гаарлаа. Процессыг эргэж ха ръя. УИХ-ын даргыг сонгохдоо зөвшилцөх хуультай. Тэгсэн чинь Ардчилсан Намын удирдлагууд хамгийн том сөрөг хүчин болох МАН-тай зөвшилцөх бичгээ тус намын байрны жижүүр дээр аваачаад орхичихож. Одоо чинь аливаа албан газрын жижүүр, даргын туслах, нарийн бичгийн дарга нар нь удирдлагын хамаатан садан юмуу, их ойрын хүн байх болсон. Бидний бичиг захидлыг бол долоо хоног дарчихаасаа ч сийхгүй. Харин “Намын юм” гээд маргааш нь удирдлагууддаа өгсөн байна билээ.
Хоёр том намын удирдлага нэгэндээ ийм бүдүүлэг хандаж болох уу? Хэн нэг албаны хүн нь зөвшилцлийн бичгийг МАНын удирдлагад биеэр гардуулж учир зүйгээ ойлгуулах ёстой биз дээ. Эндээс л Ардчилсан Намын удирдлагад ямар “хөлдүү” хүмүүс байгаа нь ойлгогдоно билээ. Дараа нь зөвшилцөх өдрийг товлож байгаа юм. Бараг сарын өмнө товлогдсон Бага хурлынх нь өдөртэй, УИХ-ын даргыг сонгох өдрөө тааруулаад МАН-ынхныг “ирсэнгүй” гэж олонх дангаараа З. Энхболдыг сонгож байгаа юм. Танхимын тал нь эзгүй байхад УИХ-ын даргаа сонгочихдог парламент түүхэнд ер нь байсан юм болов уу?! Бас хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг даргалах хуультай байтал, түүнээс олон дүү Л.Цогоор удирдуулж байгаа юм. Долигонуурууд З.Энхболдыг цагаан тагтаа болгон магтаж байна билээ. Харин хал үзэж , халуун чулуу долоосон хүний хувьд Г.Уянга гишүүн л “Танхимын тал нь байхгүй байхад сонгууль явуулж болж байгаа юм уу” гэхэд түүний зөрүүтэй байр суурийг нохой хуцсанаас ч доор үзнэ билээ.
Шинэ Төр, засаг эхнээсээ л ингэж Монгол Улсын хуулин дээгүүр гишгэсэн. Ерөнхий сайдыг сонгож, Засгийн газрыг байгуулах ч зүгээр л тоглоом болсон. Ерөнхийлөгч маань УИХ-ын гишүүн хүн яамны сайдын албыг давхар гүйцэтгэж болохг үй гээд хууль өргөн барьчихсан байсан. Нэлээн шинэ юм бодож төсөөлж байлаа. Тэгсэн чинь 16 яамтай, Засгийн газар нь 19 гишүүнтэй, бараг 50 хувь тэлчихдэг байгаа. Олонхийн дөчин хэдэн гишүүнээс сайд дарга болоогүй тавхан гишүүн үлдсэн гэнэ. Дэд сайд,тө рийн нарийн бичгийн дарга нар ч учир тоймоо алдсан. Зарим яам хоёр дэд сайдтай боллоо. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуу өрхийн халамжийн мөнгийг ху мьж, нүсэр бүтцийг цалин жуулж, тансаглуулж гарах нь тэр. Төр, засгийн толгойд гарсан энэ хэдэн хүн чинь ах мад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуусыг үзэж чаддаггүй “Эд муусайнаас болж инфляц өслөө” гэж дүрэмддэг хүмүүс л дээ. Тэгсэн атлаа тэрбум тэрбумаар нь хувааж авахаараа инфляц ярьдаггүй, төрийн толгойг мангас махчин шиг ангайлгачихаад инфляц гэж дуугарахгүй байгаа юм даа. Улсын төсвийг бол энэ хэдэн хүн л үзэмжээрээ хувааж байгаа. 2013 оны төсөвт юунд зориулсан нь тодорхойгүй 100 гаруй тэрбум төгрөг, түүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багцад 50 тэрбум төгрөг байх юм гэнэ. Сонгуульд зарах гээд байгаа юмуу, зүгээр л тансаглах хөрөнгө нь юмуу, бүү мэд гэж хүмүүс ярьж байна. Бас юунд зарах нь тодорхойгүй таван тэрбум ам. долларын бонд гаргах гэнэ. “Энэ хэд хувааж аваад арилна биз дээ” гэх хүн ч таарч л байна.
Ийм хэмжээгүй нүсэр, олон араа “шүдтэй” Засгийн газар босоод ирсэн. Хуучин бүтцийг өөрчлөөд, тэр Байнгын хорооны дарга, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, том үйлдвэрүүдийн захирлаар тавь чихсан байгаа хүмүүсийг нь та нар харж байгаа байх. Даанч яав даа гэмээр хүмүүс бидний толгой дээр сандайлж сууна. Бичиг үсэг мэддэг ч юмуу, үгүй ч юмуу, ядахдаа л таван үг эвлүүлээд ярьчихаж чадахгүй хүмүүс сайд, дарга гээд л ханхалзаад байх юм. Сангийн сайд Ч.Улаан хэзээний хувхай амтай хүн. Ард түмэндээ болохоор “Мөнгөгүй”. Инфляц хөөрсөн. Бүсээ чангал” гэж дүрэмдэх атлаа Ерөнхий сайдын багцад ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг оруулаад л ирж байгаа биз дээ. Энд нэг зүйлийг цохон хэлэхэд, Монгол баялагтай, мөнгөтэй. Монголын буян хэзээ ч барагдахгүй. Сайд дарга нар минь “Инфляц” гэдэг мануухай босгочихоод ард түмнээ битгий айлга. Авдар нь хоосон байгаа бол Ч.Улаан, О.Чулуунбат, Н.Алтанхуяг, С.Баярцогт нар л идсэн.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг овоо шударга залуу юмуу, энэ сэнтийд онож дээ гэж бодож явсан. Тэгсэн чинь “эрс шинэчлэлээ” тусгай албаныханд үйлчилдэг эмнэлгийг устгахаар эхэлж байх юм гэнэ. Өнөөдөр Монголд эмнэлэг, сургууль, цэцэрлэг шиг амин чухал юм алга. Эмнэлгийн нэг ор үнэтэй байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Гэмтэл согог судлалын үндэсний тө- вөөр нэг ордог болоосой. Нэг орон дээр хэд хэдэн хүн, хонгилд, шалан дээр зулаатай байна. Тэгэхэд нийслэлийн нэг том эмнэлгийг устгах бодол тээж явдаг, ядарсан ч сайдаа даа?! Эрүүл мэндийн сайд Н.Удвал Энхбаярын сайд юмуу, энэ Монгол Улсын сайд юмуу, мэдэгдэхээ больсон. Сайд болонгуутаа Н.Энхбаярын тө лөө ямар түргэн шуурхай шийдвэр гаргаж байв даа! Тэгтэл Баянгол дүүргийн IV хорооны өрхийн эмнэлгийг хэсэг зальт этгээд буулгаад, шинэ барилга барина гэж сонгуулийн шоу хийгээд өнгөрсөн. Мянга мянган иргэдийн төлөөлөгчид энэ байдлыг газар дээр нь үзэж танилцаад хүйт орохоос өмнө эмнэлгийн байрыг шийдэж өгөөч гэж биеэр уулзаж учирласан. Түүнээс хойш хагас сар өнгөрөхөд огт чимээгүй л байна. Энэ сайдын гол ажил ард түмний эрүүл мэндийн асуудал л баймаар юм. Шинэ сайд нарын талаар энэ мэтээр бичвэл асар их зүйл бий.
Төр, засгийн удирдлагыгжинхэнэ ажил хэрэгч байдлаар нь биш, хэн мөнгөтэй вэ, хэн миний сонгуулийн сурталчилгаанд тамхины хавтага шиг дагаж навсаганав гэдгээр бүрдүүлж байгаад үнэхээр харамсаж байна. Монголын ардчиллын төлөө амь амьдралаа золиослон зүтгэж ирсэн Дарь.Сүхбаатар, “иргэн” Ламжав, Г.Баасан, Б.Батбаяр /Баабар/, Ш.Батбаяр / Шаабар/ Д.Энхбат, Д.Цогтбаатар, Г.Баасандаш, Л.Санжаасүрэн …. гээд шударга тэмцэгчид хаа явна. Өнөөдөр “Алтан гадасынхан” Монголын ардчиллын төлөө амиа зольж явсан хүмүүсийн нэрийг ч хэлэхээс эмээж байх шиг байна. Эрх мэдлийн хуваарилалт иймэрхүү болоод өнгөрлөө. Одоо өшөө авалт үргэлжилж байна. МАХН Төр, засгийн эрхийг аваад 15 мянган төрийн ажилтныг халсан гэдэг юм. Хэн, хаанаас гаргасан тоог мэдэхгүй. Лав л нэр, албан тушаалаар нь сонин хэвлэлд нийтлээгүй. 15000 нь байг гэхэд мянган хүн халсан байхыг үгүйсгэхгүй. Одоо өшөө авалтаар 15 мянган төрийн ажилтныг халах их гараандаа гарлаа. Ажлаа сайн хийж байгаа яамны газар, хэлтсийн даргад “Өргөдлөө өгөөд халагдах уу? Шалгуулах уу?” гэсэн хоёр асуулт тулгаж байна гэнэ. Янз бүрийн юм ухуулж төнхүүлэх, мушгиж гуйвуулахаас нь айгаад “өргөдлөө өгөөд халагдъя” л гэх юм гэнэ дээ. Оронд нь сайд, дарга нарын гэр бүл, хамаатан садан, нутаг нугынхан, сонгуулийнх нь сурталчилгаанд явсан хүмүүс л томилогдож байна гэнэ. Иймэрхүү “өшөө авалт” хоморголон халалт орон даяар үргэлжиллээ.
“Алтан гадасынхны” хууль бус үйл ажиллагаа сүүлийн үед хэмээс хэтэрч, СЕХ-ны удирдлагыг дан өөрсдийнхөө “уяаны” хүмүүсээр бэхжүүлж, хуулин дээгүүр хар мөр татуулж эхэллээ. МАН хэчнээн дураараа байсан ч СЕХ-ны даргыг өөрийн намаасаа, нарийн бичгийн даргыг нь сөрөг хүчнээс тавьж байсан юм шүү. Энэ хорооны дарга Н.Лувсанжав бол айван, тайван, их няхуур, барагтайд туйлшраад байдаггүй, жинхэнэ төрийн хар хүн байсан. Гэтэл түүнийг дарамталж байж буулгаад, дан ардчилсан намынхнаар удирдлагыг бүрд үүлж, ямар ч луйвар хийх боломжтой болгосон л доо. Тэгээд л “хулгайн” үйл ажиллагаагаа эхэлж байх юм. Миний хувьд Өвөрхангайн тойрогт өрсөлдсөн дөрвөн хүний алиныг ч буруутгах, зөвтгөх юм байхгүй.
Нэгдүгээрт, би болсон явдлыг газар дээр нь очиж үзээгүй.
Хоёрдугаарт, энэ дөрвөн хүн миний танил, хүндэтгэж явдаг хүмүүс минь. Г.Батхүү даргын хувьд Монголын эрхэм дээд сэнтийд дүнхийгээд сууж байх нь сайхан л санагддаг байсан. Намын удирдлагын болчимгүй хүмүүсээс болж, нэг нутгийн энэ дөрвөн хүн л хөөрхий боллоо доо. Нэр нүүр, ажил албаны уялдаа холбоо гээд нутгийнхныхаа нүүрийг харахад хэцүү л болгож орхилоо. Үүсээд байгаа нөхцөл байдалд судлаачид төвөггүйхэн гаргалгаа хийж байх шиг байна. Ардчилсан Намынхны энэ довтолгоо нь Н.Энхбаярын намынхныг шахах бодлого гэнэ. Өвөрхангайн хоёр, Сонгинохайрханы нэг суудлыг АН ямар ч үнээр хамаагүй авч 34 суудалтай болно. Дээрээс нь ИЗНН-ын хоёр, МҮАН-ын гурвыг оруулаад 39 суудалтай болж МАХН-ынхныг “жийх” аж. Н.Алтанхуяг салж нийлж сурсан хүн дээ. Магадгүй л юм. Цаана нь бас өөр хувилбарууд явж байна гэх. МАН-ынхан саяхан УИХ-ын дарга дээр ороод нэлээн заналхийлсэн үг цухуйлгасан гэсэн.
Эцсийн хувилбар нь МАН 25 суудал дээрээ БЗД-ийн тойргийн нэг суудлыг нэмж 26 суудалтай болоод, гишүүдийн гуравны нэгийг эзэлсэн суудалтай болж УИХ-ыг тараах гэнэ. Тэгээд дахин сонгуульд “цус ойртой” МАХН-тайгаа нэгдэн ялалт байгуулах хувилбар байгаа гэх. Нэг үгээр хэлбэл Монгол төрийн толгой хавьд суудал, эрх мэдлийн “дайн” удаан үргэлжлэх төлөвтэй. Ер нь нэг хэсэг нь ард түмээсээ сонгогдох гэж түмэн бэрхшээл туулан УИХ-д гарч ирж байхад, намын жагсаалт гэдэг нэрээр сонгогдоогүй хүмүүс гарч ирээд толгой дээр нь суучихдаг зөв юм уу. Энэ хооронд өдөр шөнө шиг ялгаа байна. Намын жагсаалтаар өөрсдийгөө оруулж ирсэн хүмүүсийг УИХ-ын Байнгын хорооны даргаас дээш албан тушаалд юм уу, Засгийн газрын гишүүнээр сонгодоггүй бол гож хуу льчилмаар байна. Хойшид энэ хуулиар явах юм бол, намын жагсаалтын эхэнд нэрээ биччихээд, бараг үе улиран биднийг дарамталж байх нь л дээ, энэ “хувалзууд”. Төрийн ордны дотор талд УИХ-ын танхимын хаалга дарсан суулт, ордны гадна гурван хаалгыг дарсан эсэргүүцэл, төв талбайд жагсаал цуглаан болж байхад Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана явна аа? Энэ хүн, эв нэгдэл, шударга ёсны төлөө одоо л дуугарах болсон. Ард түмэн үүнийг хүлээж байна. Дам яриагаар бол Ерөнхийлөгч маань “Алтан гадасынхны” барьцаанд байгаа. Ирэх жил Ерөнхийлөгчид нэрээ дахин дэвшүүлэхийн тулд Алтанхуягийнхны араас нь ч үнсээд, өврөөс нь ч үнсээд яваа гэх юм.
Сонгуулиас өмнө УИХ-ын гишүүн хүн сайд байж болохгүй гэсэн хууль санаачилж байсан Ерөнхийлөгч маань бараг бүх сайдыг УИХ-ын гишүүдээс томилуулчихсаныг бодоход үнэхээр л ямар нэг барьцаанд байгаа юм шиг. УИХ-ын дарга нар, Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулалгүй, нуугаад батал чихмааргүй л юм. Хуулиа дээдлэх, шударга ёсыг амлаж гарч ирсэн, бүх ард түмний Ерөнхийлөгч маань, АН, Алтан гадасынхны Ерөнхийлөгч бол чихвол ард түмэн хүлээж авахгүй л байх. Ардчилсан нам Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүллээ ч гэсэн ард түмэн дүнгээ тавьж орхино. Эрхэм дээд Ерөнхийлөгч минь, олонх болсон нам, одоогийн төр засгийн цадигаа алдсан хүчирхийлэл, даран гуйллыг зогсоож өгөөч гэсэн олон түмний санаа бодлыг Танд дамжуулахад илүүдэхгүй болов уу. Хэний ч харсан өнөөдөр хууль, шударга ёс улан дор хэвтэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та л үүнтэй эвлэрэх юм бол Монголд ардчилал гэж яриад яах юм?! Монголын ардчилалд над шиг гай ч болоогүй, гавъяа ч байгуулаагүй зүтгэж явсан нөхөд минь сэтгэл хөрсөн байна. Энэ “Алтан гадасын хэдийг! ” гэж дотроо бухимдаж, зүхэж явна.
Монголын ардчилал, АН, Ардчилсан холбооны нэр хүндийг энэ хэдэн хүнээр шороодуулаад дуусгамааргүй байна. Ерөн хийлөгч Ц.Элбэгдорж та намайг гурав хөөгдсөн МАН-аа сэргээчихэж гэж битгий бодоорой. Надад нам хамаагүй. Шударга үнэн хаана байна, би тэнд л байна.
Г.ЖАМЪЯН (Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)
URL: