Засгийн газар ирэх дөрвөн жил уул уурхайн салбарт баримтлах бодлого тодорхой боллоо
Уул уурхайн яам сар бүрийн хоёр дахь долоо хоног бүрийн 11 цагт “Ил тод уул уурхай” сэдэвт уулзалтыг хийхээр болсон тухай салбарын сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь шинэ Засгийн газар бүрэлдээд удаагүй байгаа бөгөөд уул уурхайн салбарынханд цаашид баримтлах бодлого тодорхойгүй байсан тул сар бүр ажлаа тайлагнаж, уул уурхайн цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцах гэнэ.
Уул уурхайн яамны ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх зорилтуудын хүрээнд эрдэс баялгийн салбарын экспортын нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, бичил уурхайгаар ашигт малтмалын олборлох журмыг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулах, Таван толгойн ордыг төрийн мэдэлд байлгах, тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх юм байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах, уул уурхай эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг судалж холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх, газрын тосны үйлдвэр барих гэх мэт асуудлыг хэрэгжүүлэхээр болжээ.
Салбарын сайд яамны үйл ажиллагааг бүрэн шинэчилж буйг энэ үеэр онцолсон. Тухайлбал дотоод менежментийг сайжруулж залуу багийг энэ удаад сонгож ажиллахаар болжээ. Гол нь чанартай мэдээллийг боловсруулан хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, арга хэмжээг авах зарчмаар ирэх дөрвөн жил уул уурхайн салбарыг удирдан ажиллах юм байна.
МINING
URL: