“Нарны гүүр” энэ өвөл хаагдаж болзошгүй

Өвлийн улирал эхэлж буй энэ өдрүүдэд ашиглалтад ороод хэдхэн хонож байгаа «Нарны гүүр» асуудал дагуулсан хэвээр байна. Японы инженерүүд манай улсын цаг уурын нөхцөлтэй уялдуулан хальтиргаанаас урьдчилан сэргийлэх хэсгийг хийж өгсөн. Гэхдээ энэ нь зөвхөн гүүрний уулзар хэсэгт байгаа юм.

Харин гүүр өгсүүр учир их хэмжээний цас орсон тохиолдолд машин явах боломжгүй гэдгийг албаныхан тогтоожээ. Тиймээс хүйтний улирал эхлэхээс урьтаж арга хэмжээ авахаар Японы талд хүсэлт гаргасан байна.

Гэвч хальтиргаанаас хамгаалах тусгай технологийг дулааны улиралд хийх шаардлагатай ч одоо амжихгүй аж. Түүнчлэн энэхүү технологийн өртөг нь 80 сая төгрөг болох юм байна.

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих