УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт хууль зөрчин монголчуудаа мансууруулах эрх бий юу?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн тэргүүлдэг байсан “Монос”  болон эм бэлдмэл худалдаалдаг хэд хэдэн компанийг сэтгэцэд нөлөөлөх мансууруулах эм худалдаалсан хэмээн буруутган шалгаж байгаа аж.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Цахилгаан хангамжийн ангийн нэгдүгээр курсийн оюутнууд болох  X, Э, С, Ө, Э, Б нар энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах “Wendy”  кафегаар үйлчлүүлж байх үедээ мансууруулах төрлийн бодистой эм  үнэрлэн мансуурч байгаад, иргэдийн хараанд өртөн, улмаар  үйлдэл дээрээ цагдаад баригдсан байна. Тэд “Монос”-ын эмийн сангаас бэлдмэлийг авсан хэмээн мэдүүлжээ. Хэрвээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг худалдаалсан нь нотлогдвол “Монос”-ын удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх аж.

Харин “Монос”-ын экс захирал Л.Эрдэнэчимэг “УИХ-ын гишүүн болсноосоо хойш бизнесээ ажлаа эрхлэхээ больсон хэмээн энэ асуудлаар тайлбар өгөхөөс зугтаж буй аж. “Монос” компаниа далдуур удирддаг эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэгт хууль зөрчин монголчуудаа мансууруулах эрх бий гэж үү.

 

http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=7777:2012-10-25-06-20-00&catid=72:ediinzasag&Itemid=416


URL:

Сэтгэгдэл бичих