Монголд Оросын өтгөрүүлсэн сүү, чихэр хоёр л зарагддаг

Манай монголчууд хилийн чинадад юу ярьж явдагийг илүү үггүй сонирхуулая. «Комсомольская правда-Барнаул» радио сонинд Монгол Улсын Ховд аймагийн Засаг даргын зөвлөх Нямаагийн Дэлэгням зочиллоо.

Түүнтэй янз бүрийн сэдвээр тухайн бүсийн цаг үеийн сэтгүүлч “Студийн зочин” нэвтрүүлгийн тоймч Сергей Томин, Дмитрий Негреев, бас «ПолитСибРу»-ийн редактор нар асуулт тавьсан аж. Тэд Монгол Улсыг нэгэн хөдөөгийн сум мэт зүйрлэдэг нь тэдний асуултаас илт харагдана. Харин өөрсдөө манайхны хэлдэгээр “хөдөөний хөөсөн мантуунууд” юм шүү.
Сергей ТОМИН: – Та Алтайд байнга ирдэг үү?
Дэлэгням НЯМАА: – Би Барнаулд сар бүр ирдэгээ.
Сергей ТОМИН: – Та оросоор сайн ярих юмаа..
Дэлэгням НЯМАА: – Би ЗХУ гэж байхад их сургуульд сурсан. Дараа нь Томскийн сурган хүмүүжүүлэх их сургуульд үргэлжүүлэн сурсан л даа. Би хэл бичгийн ухааны эрдэмтэн.
Сергей ТОМИН: – Та орос монголоос өөр ямар хэл мэддэг вэ?
Дэлэгням НЯМАА: – Би хятадаар сайн ярьдаг, бас англи хэл мэднэ.
Сергей ТОМИН: Та Шанхайн хамтын ажиллагааны хэлэлцээрт ирсэн. Энэ арга хэмжээнээс та чухам юу хүлээж байна вэ?
Дэлэгням НЯМАА: – Би хоёр зорилготой ирсэн. Эхнийх нь манай хүүхдүүдийг Барнаулд сургах, хоёрдох нь залуусаа Шанхайн Хамтын Нийгэмлэгийн хүүхэд залуучуудтай ойртуулах. Учир нь манай залуус хятадын залуустай бизнесийн орчноо сайжруулах хэлэлцээр хийх, мөн Ховд аймгийг хилийн харилцан ойлголцолд хэрэгжүүлэх арга ажиллагааг үндэслэхэд оршиж байна.
Дмитрий НЕГРЕЕВ: – Монгол Улс хоёр хөрштэй хил нийлдэг. Тиймээс монголчууд хятад, орос хоёрын алийг нь их шүтдэг вэ?
Дэлэгням НЯМАА: – Их хэцүү асуулт байна. Би улстөрч, эдийн засагч биш. Би ганц л хариулт хэлнэ. Манайх ЗХУ болон одоогийн ОХУ-тай нягт хамтын ажиллагаатай.  Ялангуяа манай ард түмэн Оросын бараа таваарыг чанартай гэж үздэг. Тийм учраас Оросууд та нартай харилцаагаа өргөжүүлэх хүсэл бидэнд бий.
Дмитрий НЕГРЕЕВ: -Хятадын барааг бид лангуу болгон дээр л хардаг. Харин Монголынх гэж байдаггүй шүү дээ. Харин Оросын бараа бүтээгдэхүүн Монголд байдаг уу?
Дэлэгням НЯМАА: – Миний санаанд чихэр, жигнэмэг, гурил, өтгөрүүлсэн сүү, гоймон гэсэн бүтээгдэхүүнүүд санаанд орж байна. Бас малчдад тохирсон бакаал гутал хэмээх бүтээгдэхүүн байсан.
Дмитрий НЕГРЕЕВ: – Монгол бол мал аж ахуйн орон. Мах экспортлох тал дээр та нар ямар арга хэмжээ авч байн а вэ?
Дэлэгням НЯМАА: – Манайд мах их үнэтэй. Тэр бүү хэл бид амьдаар нь 3000 мянган адуу Хятад руу гаргаж байсан. Бас онгоцоор Саудын Араб руу хонь тээвэрлэж байсан шүү.
Сергей ТОМИН: – Аймагт хөдөлмөрчин олон дунджаар хэдэн төгрөг сард ажлын хөлс гэж авдаг вэ?
Дэлэгням НЯМАА: – Дунджаар 300-400 доллар авдаг
Сергей ТОМИН: – Энэ чинь биднийхээр 12-15 мянган рубль юм байна.
Дмитрий НЕГРЕЕВ: – Та хаана амрахыг чухалчилдаг вэ?
Дэлэгням НЯМАА: -Монголчууд бид эцэг эхийнхээ амьдарч байсан хөдөө орон нутаг руу явахыг хүсдэг. Зарим нь гадаадад амрахыг хүсдэг ч бий.
Сергей ТОМИН: – Монголчууд нүүдэлчин ард түмэн. Хүмүүс байнга л холилдон нүүцгээдэг. Та нар хүүхдүүдээ хаана сургадаг вэ? ЗХУ-ын үед хүүхдүүдээ сургуульд сургадаг дотуур байр гэж байсныг санаж байна.
Дэлэгням НЯМАА: – Хөдөө сумуудад энэ нь  хадгалагдаж үлдсэн. Дунд сургуулиудад одоо хүртэл дотуур байр бий. Малчид улам бүр баяжиж өөрсдөө байр сууц барьж, хүүхдүүдээ хот орон газар сургаж байгаа.
Сергей ТОМИН: – Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгуулллагын чуулганд анхаарлаа хандуулъя. Та нар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?
Дэлэгням НЯМАА: – Манай аймгаас гэхэд л зургаан хүн ирсэн.
Хөрвүүлсэн С.Майкл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих