Буйдан дээр “жагсагчдыг” торгохоор болов

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралд­лаа. Хуралдаанаар “Хууль, УИХ-ын тог­тоо­лын төс­лүүд буцаах ту­хай” УИХ-ын тогтоолын төслийг хэ­лэлцэхээр тө­лөв­лөсөн байв. Хэлэл­цүүлэг хэвийн үргэлжилж, гишүүдээс асуулт асуух, санал хэлэх хүн төдийлөн байсангүй. Гэтэл УИХ-ын гишүүн Р.Бур­маа асуу­дал дэг­дээ­сэн нь нэлээд шуугиан болсон юм. Учир нь тэрээр өнгөрөгч пүрэв, баасан гаригт болсон МАН-ынхны жагсаал, цуг­лааны талаар хөндөв. Түүний хэлснээр пүрэв гаригт Төрийн ордон руу нэвтрэх гэтэл жагсаг­чид оруулаагүй байна. Ул­маар биед нь халдаж, цо­хижээ. Гэтэл Төрийн орд­ны хамгаалагчид ямар нэг үйлдэл хийхгүй харж зогс­сон нь гишүүний дургүйг хүргэжээ. Тий­мээс Р.Бурмаа гишүүн тэдгээр хамгаалагчдыг ямар үүрэг­тэй болох, УИХ-ын гишүү­ний дар­хан эрхийн талаар ярьс­наар асуудал дэгдсэн юм. Тиймээс ч байнгын хо­рооны дарга Р.Бурмаа УИХ-ын Там­гын газрын дарга Ц.Ша­равдорж, Тө­рийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхаг­ва­сү­рэн, Төрийн тусгай хамгаалалтын газ­рын хуу­лийн зөвлөх, хо­шууч н.Тог­тохням нарыг дуудан, тайл­бар авсан.

Төрийн ордны хам­гаа­лалтын албаны дарга, хурандаа Г.Лхаг­ва­сүрэн­гийн хэлснээр Тө­рийн ор­донд дотуур, га­дуур хам­гаалалт байдаг байна. Төрийн ордны хамгаа­лал­тын бүс ха­шаагаар хяз­гаар­лагддаг. Хашаан до­тор байгаа хүмүүсийн аюулгүй байд­лыг Төрийн ордны хам­гаалалтын алба хан­га­даг. Харин ха­шааны гад­нахыг цаг­даа­гийн бай­гуул­лага хариуц­даг юм гэв. Мөн Ерөн­хий­лөгч, УИХ-ын дарга, Ерөн­хий сайд, төрийн зарим ал­бан хаагчийг төрийн тус­гай хамгаалалтаар хам­гаалдаг. Харин УИХ-ын жирийн гишүүдийг биеч­лэн хамгаалах хуулийн заалт, зохицуулалт байх­гүй гэдгийг нэмж хэллээ.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд жагсаал болсон өдрүүдэд хамгаа­лалтын алба сайн ажил­лаагүйг шүүмжилсэн. Тө­рийн ордны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд тор­гох арга хэмжээ авдаг. Мөн УИХ дахь МАН-ын харь­яа­лалтай гишүүд ордны хамгаалалтын бүс болох ордон дотор суулт хийж чуулганы танхимыг хаасан нь торгууль хү­лээх зөрчил мөн гэж бай­лаа. Гэтэл үүнд УИХ-ын гишүүн С.Бямба­цогт уг суулт нь гишүүдийг яллах, торгоход хүргэх асуудал биш гэсэн байр сууриа ч илэрхийлсэн.

Харин УИХ-ын ги­шүүн Д.Батцогт АНАТХ-ын жагсаал, Ардын намын жагсаал хоёрт өөр өөр хандах ёсгүй. АНАТХ-ын жагсаалыг Сүхбаа­тарын талбайн тугтай хэсгээс хойш гаргадаггүй байсан, Ардын намын жагсагчид тугнаас хойш гарч жагссан гэж байв.

Хурандаа Г.Лхаг­васү­рэн “Пүрэв гаригийн жаг­саал нь Төрийн ордны үйл ажиллагааг хаасан буруу үйлдэл байсан. Жагсагчид хам­гаалалтын бүс рүү ороо­­гүй ч бүсийн үйл ажил­­лагааг хязгаар­ласан” гэсэн бол хошууч н.Тогтох­ням “ЦЕГ-ын дар­гад хүсэлт хүргүүлсэн. Шуурхай штаб­тай байн­гын холбоотой байж ги­шүүд ийм байдалд бай­на, хэв журмын эргүүл явуулаарай гэж хэлсэн” хэмээлээ. Байнгын хороо­ны дарга Ш.Түв­дэндорж “УИХ-ын гишүүд хууль зөрч­­вөл арга хэмжээ авах ёстой. МАН-ын гишүүд УИХ-ын даргын өрөө рүү дайрч орсон, чуулганы танхимын өмнө пикет хийж хаалга дарсан. Хоёр гишүүн зодолдсон гэх мэт асуудлыг зохицуулах ёс­той хамгаалалтынхан аж­лаа сайн хийх ёстой” гэлээ. Тэрбээр уг асууд­лаар ажлын хэсэг гаргах санал хэлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Ажлын хэсэг гаргаад байх шаард­лага­гүй. Сэт­гүүл­чид эдгээр үйлд­лийг фо­тожуулж ба­римтжуулсан болохоор баримттай, бо­дитой асуу­дал” гэж байв. Ийнхүү буйдан дээр “жагссан”  гишүүдийг Тө­рийн ордны эрхзүйн байд­лын тухай хуулийн дагуу 250 мянган төгрө­гөөс эхэлж торгох, хам­гаа­лалтын албаны удирд­лагыг энэ мэт ажлаа таа­руу хийвэл хала­хыг ан­хаа­руулснаар хуралдаан өндөр­лөсөн юм.

Байнгын хорооны ху­рал­даа­ны дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Ша­равдоржоос да­раахь тодруулгыг авлаа.

-МАН-ынхан ямар, ямар хуу­лийн заалт зөрч­сөнийг тодруу­лах­гүй юу?

-Үйл явдлын үеэр хам­гийн их зөрчигдсөн зүйл бол Төрийн ордны тухай хууль юм. Уг хуулийн 11.1.4 “Төрийн ордонд түүний нутаг дэвс­гэр дээр жагсаал, цуглаан суулт хийх зэргээр шаардлага илэр­хий­лэх хориотой ” гэсэн байдаг.

-Тэгвэл МАН-ын ги­шүүд ямар хариуцлага хүлээх вэ?

-Төрийн ордны тухай хуулийн 13.1.4-т заасныг зөрчиж, Төрийн ордны ойролцоо жагсаал цуг­лаан, суулт хийх, шаард­лага илэрхий­лэхдээ хууль зөрчсөн бол иргэнийг 20-50 мянга, албан хаагчийг 20-60 мянга, байгуул­ла­гыг 20-250 мянган төг­рө­гөөр тус тус торгоно гэсэн заалт бий.

-МАН-ынхан чуул­ганы хурал­даанд орол­цоод эхэлчихсэн. Гэх­дээ тэднийг дээрх хуу­лийн дагуу торгосон уу. Магадгүй цалингаас нь суутгах гэх мэт тор­гууль байж болох?

-Сайн хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын Тамгын газ­рын дарга ийн тайлбар өглөө. Торгуулийн шийт­гэл хүлээлгэх тухай дээрх хуулийн заалтын тухайд хэдийгээр “…торгоно” хэ­мээн заасан байгаа ч хэзээ, хэн, хэдийд, ямар байд­лаар торгох вэ гэдэг хуулийн на­рийвчилсан заалт байдаггүй юм байна.

Г.ТЭНГЭР

“Өдрийн сонин”


URL:

Сэтгэгдэл бичих