Дунга: “Нэймар туршлага суусныхаа дараа 3 жилийн дараа Европт очих хэрэгтэй”
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Дунга “Сантос” багийн довтлогч Нэймар ойрын жилүүдэд хаана тогловол зүгээр талаар санал бодлоо хуваалцжээ.
“Тэр Европт яаравчлан очих хэрэггүй. Гурван жил хүлээх нь зүгээр байх. Өдгөө тэр Бразилийн шилдэг тоглогч болсон. Гэхдээ тэр туршлага суун, ялалт байгуулах ёстой. Тэр эндээ үлдвэл зүгээр байх. Хэрэв өөр шийдвэр гаргавал шинэ орчинд дасах хугацаа хэрэгтэй болно. Энэ нь түүний формонд нөлөөлөх аюултай. Тэр 2014 оны дэлхийн аваргад амжилттай оролцохыг бодох хэрэгтэй. Тэгэхийн тулд нутагтаа тоглох нь зүйтэй болов уу” гэж Дунга ярьжээ.
http://www.sportbox.mn/read/3256
URL: