Нийслэлд яагаад хөдөө үүссэн бэ

Хөдөө гэж юу вэ

Нийслэлчүүд салхинд гарч, амрахаа хөдөө гарах гэж нэрлэдэг. Социализмын хотынхон юм мэдэхгүй нэгнийгээ “тэнэг юм уу, хөдөөний юм уу” гэж шоолдог байсан. Одоо олон хүн бүдүүлэг загнасан нэгнээ хөдөөнийхөн гэж адладаг. Эндээс хөдөөнийхөн гэж хэн бэ гэсэн асуулт гарна. Хөдөө гэдэг нь дэд бүтэц муутай төвлөрсөн хүн амтай хот суурингаас алслагдсан газрыг хэлнэ гэнэ. Жишээлбэл 20-хон жилийн өмнө маш олон сумын теөв ямар ч цахилгаангүй, бүрий болохоор лааны гэрэлд амьдралаа залгуулдаг байсан. Талаар тарсан ганц нэг айл бол хүлээн авагчаас өөр цахилгаан хэрэгслийн тухай ойлголтгүй. Харин өнөөдөр цахилгаан эрчим хүчээр сумын төвүүд хангагдаад зогсохгүй гар утас барьдаггүй сум гэж байхгүй болсон. Тэр бүү хэл талаар нэг тарсан хот айлын 20 хувь нь нар, салхины болон дотоод шаталтын хөдөлгүүрээр цахилгааны хэрэгцээгээ хангаж байна. Хөргөгч, зурагт, гар утас, интернэт мэт нь хөдөөгийн хөдөлмөрч малчны энгийн хэрэгцээ болж байна. Олон тохиолдолд хотын гэр хорооллынхноос илүү мэдээлэл авна. Баянхошууны эцэст амьдардаг Должин эмээ “Хүчит шонхор” зах дээр хонины мах ямар үнэтэйг мэдэх гэж үйлээ барна. Гэтэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс 150 км-т 300 хоныой намаржиж байгаа Дондог нийслэлийн бүх зах дээр зарагдаж байгаа махны үнийг мэднэ. Мэдээд зогсохгүй амьдралдаа ашиглана. Нийслэл нөөцийн мах хэдэн төгрөгөөр, хэр хэмжээтэй, хэзээ, хэн гэдэг компани авахыг мэдэж мал, махаа наймаалцана. Энэ нь хөдөөгийнхөн хотжиж, хотын гэр хорооллынхон хөдөөжиж байна гэсэн үг юм. Нийслэлийн гэр хороололд амьдардаг нэгэн багш шавь нараасаа өөрөөс нь нүүрс үнэртсэн тухай гомдол гарсны дараа ажлаасаа гарсан гэнэ. Хөдөөгийн амьдралын хамгийн хэцүү нь мод хагалах, ус барих гэдэг. Гэтэл энэ бүхэн хотын гэр хороололд тэр хэвээрээ харагдана. Дээр нь хэдэн мянган жилийн өмнө сууж байсан эсгий оромж, гадаа гарч хөнгөрч, хөнгөрөх үзэгдэл хэвээр. Гэр хо-рооллоос зах хүрдэг автобусыг эс тооцвол нийслэлийн гэр хорооллыг хөдөөнөөс ялгах юм алга. Тэнэг, хөдөөний хүн хоёр юугаараа төстэй вэ гэсэн асуулт гарна. Хөдөөгийн хүн / 1990 оноос өмнөх/ мэдээлэл муутай, тохилог орчинд сурч боловсрох боломжгүй тул мэдлэг нимгэн байдаг. Тэнэг хүн гэдэг нь юу ч сураагүй тул орчиндоо тээр болдог. Үүнээс үудэн социализмын үед “тэнэг юм уу, хөдөөний юм уу” гэдэг үг гарсан. Энэ утгаараа хөдөө гэдэг дэд бүтэцгүй, түлээ, ус үүрсэн хүн байдаг газрыг хэлж болно. Мөн нийслэлийн гэр хорооллынхоныг хедөөгийнхөн гэж нэрлэж болно.

Зохиомол хээлтүүлгээр үүссэн хотын хөдөө

Өсч томорсон нэгэн компанийн захирал “Би нийслэлийг цахилгаан, дулаанаар хангаж чадна” гэж ярив. “Тэгээд яагаад хангахгүй байгаа юм” гэсэн асуултад “Төрийн ордныг нийслэлээс зайлуулаад өгчих” хэмээн хариулж байна. Түүний санаагаар бол хүн ам төвлөрсөн газар төр засаг нь байрлавал төр нь ч өөдөлдөггүй, түмэн нь жаргадаггүй аж. Олон түмэн жагсаж цуглаад төрөө ажил хийлгэдэггүй бол, ажилгүй болсон төр нь төсөв хэмээх мөнгө дээр ажиллахаас өөр сэтгэлгүй амьтан болдог гэнэ. Гэхдээ энэ бол Монголын нийслэл Улаанбаатарын тухай яриа. Нөхөр компанийн захирлын үзэж буйгаар 1,2 сая хүн төвлөрсөн тохиолдолд’  эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шиг ашигтай бизнес байхгүй гэнэ. Энэ их хүн амын цахилгаан, дулааны хэрэгцээ гэдэг бол хар тамхинд орсон хүний хэрэгцээтэй адил баталгаатай хэрэглээ. Баталгаатайгаар зогсохгүй цаашид гэрлийн хурдаар биш гэхэд морины хурдаар өсөх зах зээл. Хүний нийгмийн хамгийн хурдтай хөгжил зөвхөн энэ хэрэгцээн дээр тулгуурласан байдаг. Нэг хүнд ноогдох цахилгаан, дулааны хэмжээгээр улс орны хөгжлийг тооцож болно. Энэ бүхнийг хангахад зөвхөн түүхий эдийн асуудлыг шийдэхэд л хангалттай. Технологи нь захын интернэтэд бий. Төмөр нь Монголын хаана ч ухсан гараад ирнэ. Гэтэл технологиос өөр юмгүй Сингапур, Тайван, Хонконг зэрэг түүхий эдгүй орнууд дулаан, цахилгааны асуудал шийдэгдээд зогсохгүй хамгийн ашигтай бизнес болж хувирчээ. Дулаан, цахилгааны зах зээл нэмэгдэх тусам үнэ нь буурдаг. Дээрх орнуудад хүйтэн агаар үйлдвэрлэх нь манай улсад дулаан үйлдвэрлэхтэй адил зардал гарна. Өнөөгийн технологиор 100 мянгаас дээш хэрэглэгчтэй байхад л дулаан, цахилгааны үйлдвэрлэл ашигтай тусна. Нүүрсний том ордтой бол өндөр ашиг авчирна. Гэтэл 1,2 сая хүнтэй, хаяандаа хэдэн зуун сая тонн нүүрстэй Улаанбаатар хот цахилгаан, дулааны хомсдолд орж байна. “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэсэн Монгол үг байдаг. Гэтэл 50 сая малтай малчид нийслэ-лийнхэнийг үнэгүй бүү хэл хямдхан махаар дайлахгүй л байна. Хэдэн зуун тэрбум тонн нүүрстэй Таван толгойн ордны захирал нийслэлийн гэр хорооллынхонд хоёрхон сая тонн нүүрс хямдарсан үнээр хэзээ ч өгөхгүй гэнэ. Энэ бол хотын гэр хороолол үүссэн үндсэн нөхцөл. Тэгэхээр хотын гэр хороолол буюу хөдөөг Засгийн газар үүсгэсэн болж таарна. Дээрх бизнесменийн хэлснээр .Засгийн газрыг нийслэлээс гаргачихвал хотын хөдөө устах нь үнэн үү гэсэн асуулт гарна. Засгийн газрыг нийслэлээс хөөж, туух яриа биш юм байна. Жамаараа хэрэгцээг хангадаг дулаан, цахилгааны үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд нь өг гэсэн үг болж таарна.

Төмөр нүүртэй төрийн бизнес

“Төр төмөр нүүртэй” гэсэн үг нь төрийн хууль хэнд ч, хаана ч ялгаваргүй үйлчилнэ гэсэн үг юм. Гэтэл нийслэлчүүдийн хувьд Засгийн гаэар дулаан, цахилгааны үйлдвэрлэлээр бизнөс хийж байиа гэж хэлж болно. Аливаа бизнөс хэрэглэгчийнхээ таашаалыг хангаж байж ашиг олдог, Гэтэл хэрэглэгчийнхээ наад захын таашаалыг хангаагүй дулаан, цахилгааны хангалт нийслэлчүүдэд төмөр нүүрээ харуулсаар нийслэлийг утаа, эсгийгээр дүүрсэн торх болгон хувиргажээ, Манай улсын дулаан, эрчим хүчний үйлдвэрийн 98 хувийг нийслэлчүүд хэрэглэдэг аж. Энэ утгаараа энэ үйлдвэрлэл нийслэлчүүдэд байх ёстой. Хачирхалтай нь дээрх салбарыг манай Засгийн газар хувьцаат компани болгоод хэдэн яамандаа хуваагаад эзэмшүүлчихсэн байх юм. Яам ч биш болж таарч байна. Үнэн хэрэгтээ сайд энэ салбарын хувьцааг эзэмшинэ. Энэ салбарын хувьцаа аж ахуйн нэгжийн хувьд хувьцаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ сайд нарын том, ашигтай салбарт өөрийн төлөөний хүнээ байршуулах эрхийн хэмжээ болж таарна. Өөрөөр хэлбэл тус салбарыг улстөрийн хувьчлалд оруулж, эрх барьсан намын сайд нар хүн, бараа, түүхий эдийн шахаа, намдаа татах хандивын хэмжээг тогтоож авсан бопж таарч байна. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн өмнө сайд нар хариуцлага хүлээх учиртай. Хувьцаа эзэмшигч тэдний унхиагүй ажиллагаанаас болж тэд XIII зуундаа амьдарч байна. Үсэг мэдэхгүй байж яруу найраг бичсээр ирсэн тэдний балгаар өнөөдөр нийслэлд дулааны шугамтай газар бараадан амь, амьдралаараа дэнчин тавьж нийслэлийн төвөөс газар хулгайлж байна. Энэ салбарын 41 хувийг Эрчим хүчний сайд, 39 хувийг Төрийн өмчийн хорооны дарга, 20 хувийг Сангийн сайд халааслаад байна гээд бод доо. Гэр хорооллын нэгэн иргэн Эрчим хүчний сайдыг цахилгаан, дулаанаа манай гэр лүү татсангүй гэж шүүмжлэх нь бүү хэл тэр сүг нь ямар хэлбэр дүрстэйг ч мздзхгүй, Хэн нэгэн хүн монголчууд коммунимзд ороход хоёр дутуу байгааг зурагтаас л олж мэднэ. Нийслэлийн мэдээллийн албаны ажилтан Г.Эрдэнэбатын хэлж байгаагаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эрчим хүчний салбарын харуулаас бага эрх мздэлтэй гэнэ. Саяхан хүний амь осолдсон зөвшөөрөлгүй барилын цахилгааныг тасалсан аж. Гэтэл хамт ажилладаг нэгэн харуул нь гуйгаад залгуулсан байна. Гэхдээ цахилгаанчныг яаран буруутгах хэрэггүй. Нийслэлийн Засаг дарга түүнийг цахилгаан залгасны төлөө шүүмжлэх ч эрх байхгүй. Харин хувьцаа атгаж байгаа сайдын унаган найзын барилгын ажлыг зогсоовол цахилгаанчнаасаа эхлээд захирал хүртэл насаараа хоолгүй болно. Дулаан, цахилгааны хомсдол их байх тусам хувьцаа атгагч сайдуудад ашигтай. Тэднээс гуйдаг хүний тоо олширхоос гадна ” хандивладаг” мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэр хороолол тэлэх нь тэдэнд ашигтай. Дулаан, цахилгаан үйлдвэрлэсэн гэж хэдэн тэрбумыг хусахаас гадна утаа бууруулна гэж хэдэн тэрбумыг нэмж хусна. Идэх, уусанд гэр хорооллынхон гоншгиновол төрийн төмөр нүүрийг харуулна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих