Шүүгчид Олон улсын шүүгчдийн холбоонд элсэнэ
“Монголын шүүгчдийн холбоо” төрийн бус байгууллага Олон улсын шүүгчдийн холбоонд “жинхэнэ гишүүнээр элсэх” өргөдөл гаргажээ. Уг өргөдлийг судалсан шинжээчдийн дүгнэлт, тайланг Олон улсын шүүгчдийн холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх хороо хэлэлцээд, ирэх сард АНУ -д болох тус холбооны 55 дугаар чуулганы Төв зөвлөлийн хуралдаанд оруулахаар албан ёсоор шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Монголын шүүгчид дэлхийн улс орнуудын шүүгчидтэй хөл нийлүүлэн алхах, тэднээс харилцан суралцах боломж нээгдэх юм.
УЛААНБААТАР ТАЙМС
URL: