Охидын өдөр”-ийг тэмдэглэж байхаар боллоо

Манай улс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газар охидын өдрийг орон даяар тэмдэглэж байх Монголын эмэгтэй скаутын холбооны хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар болжээ.

Цаашид олон нийтэд охидын үнэ цэнэ, тэднийг хүндэлж хайрлахын утга учрыг сурталчилж, үзэл бодлыг сонсох, оюун ухаан бие бялдрын өв тэгш хөгжилтэй зорилго тэмүүлэлтэй эмэгтэйчүүд, ирээдүйн сайн эзэгтэй эхчүүд болоход нь туслах арга хэмжээг зохион байгуулж олон нийтэд сурталчлах зорилготой аравдугаар сарын 11-нийг “Охидын өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон юм.

Энэ өдрийг Төв аймагт ч гэсэн тэмдэглэн өнгөрүүллээ. Тус аймгийн хэмжээнд энэхүү өдрийг тэмдэглэх удирдамж гарган нэг өдөр энэ асуудлыг яриад өнгөрөх биш охидоо хайрлаж хамгаалах ажлыг зохион байгуулсан байна. Зөвхөн охидын өдөр гэлтгүй 10 хоногийн хугацаанд Ерөнхий боловсролын сургуулиудад охидод чиглэсэн үйл ажиллагаанууд зохиогдох юм байна.

НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих