ХАРИУЦЛАГА ГУАЙ ХААЧИВ
Алдаа гаргасан хэнд ч болов хариуцлага тооцдог байх ёстой л гэдэг. Гэхдээ энэ нь улс төрийн хvрээнд төдийлэн хамаардаггvй. Намаас бvрэн хамааралтай гэж ч болно. Хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авч, хатуу донгодлоо, сануулга өглөө, торголоо, vvрэгт ажлаас нь чөлөөллөө л гэнэ. Угтаа бол царай зvс, албан тушаал, яс vндэс vл харгалзан алдаа дутагдал гаргасан л бол хариуцлага vvрэх ёстой. Хуулиар ч тов тодорхой тогтоож, зааглаж ялган, зааж өгсөн. Гэтэл манайд хариуцлага гээч утга чанараа алдаад дэндvv удсан. “Хариуцлага хvлээнэ” гэдгийг албан тушаалаасаа огцорсноор шийдэгддэг эцсийн арга гэж ойлгодог болж. 90 гаруй жилийн тvvхт намаа парламент, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдалд хvргэсэн хэмээн МАН-ын дарга, генсек, нарийн бичгийн зарим дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга нараа албан тушаалаас нь огцрууллаа л гэсэн. “Vгvй мөн хариуцлагатай дарга нар шvv. Ажлаа өгч хариуцлагаа хvлээж байна” гэцгээж МАН-ынхныг гайхан шогширч байсансан. Улс төрийн соёл гэж тайлбарлаж ч байлаа. Харин намаасаа гараад Төрийн ордонд орохоор энэ гайхалтай соёл нь vйлчлэхээ больчихдог бололтой.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааныг тасалдуулсан нь яахын аргагvй төрийн ажил гацаасан vйлдэл. Төрийн ордныг бvсэлж, орж гарах хvмvvсийг хөл хорьж, “бичиг баримтаа шалгуулж ор”, “Танай дарга нар байхгvй учраас ажлаа хийхгvй явж болно, орох хэрэггvй” эсвэл бvр тулгар биетэй эмэгтэйг ажилтай учир оруулчих гэснийх нь төлөө “Энэ хvvхэн эдний нэг биеэ vнэлэгч байж таараа” гэх мэтээр хэл амаар доромжлох нь энгийн зvйл байв. Төрийн ордонд нэвтэрч сурвалжлага бэлтгэдэг сэтгvvлчдийг ч мөн адил ёс зvйгvйгээр нь дуудаж, олуулаа нийлж боорлож байсныгаа улс төрийн соёл гэж байгаа юм болов уу.
МАН-аас зохион байгуулсан жагсаал цуглаан гаднаа ч, дотроо ч хууль зөрчиж, бусдын эрхэнд халдаж байсныг хэлэх хэрэгтэй байх. Ер нь, Төрийн ордны гадаа жагсаал хийдэг байсан оргил цаг vед жагсагчид харьцангуй соёлтой байж. Бусдын ажилд саад болохгvйгээр тэмцлээ илэрхийлж явсан. Арай ч, Төрийн ордонд ажилладаг энгийн албан хаагчдыг элдвээр нь хэлж доромжлон, хөөж тууж байгаагvй. Гэтэл МАН-ынхны жагсаал онилсон байндаа тусах нь бvv хэл, холоос хол зөрөөд явчихав. Жирийн иргэд рvv жагсагчид ингэж олуулаа нийлж боорлож, дайрч, доромжилж байсандаа хуулийн дагуу хариуцлага хvлээх бvрэн vндэслэлтэй. Хvн гvтгэх, доромжлохыг хуулиар хориглосон. Эрvvгийн хуулийн 110.1-т Бусдын нэр төр, алдар хvндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-3 сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ. Төрийн ордны баруун хойд, зvvд хойд хаалганы vvдэнд тухайн vед жагсч байсан хvмvvсийн эсрэг гомдол гаргавал ийм ял, шийтгэл авах учиртай.
Тэгвэл Төрийн ордны дотор УИХ-ын чуулганы танхимын хаалгыг таглаж суулт хийсэн МАН-ын нэр бvхий гишvvд ч мөн хэд хэдэн хууль зөрчсөн. Гэвч тэд vvнийгээ хvлээн зөвшөөрөхгvй байгаа. УИХ-ын гишvvн Г.Уянга тэднийг Төрийн ордны тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж буйг тайлбарласан. Төрийн ордноос хааш хаашаа 30 метр зайд жагсаал, цуглаан, суулт зарлахыг хуулиар хориглосон байтал гаднах жагсагчид, доторхи тэмцэгчид vvнийг зөрчсөн гэсэн vг. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж суулт хийсэн гишvvд хууль зөрчсөн хэмээн тайлбарласан. Цагтаа хуулийн талаар хэнийг ч урдаа гишгvvлдэггvй байсан гэгддэг гурван “Доржийн” нэг нь тэр /Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Ж.Бямбадорж/. Ингэхээр энд тайлбар илvvц болох биз.
Харин УИХ-ын гишvvн С.Бямбацогт “Суулт хийхийг хориглосон газарт Төрийн ордон дотор гэж хуульд байхгvй” гэж ам бардам хэлэв. Эрхэм гишvvн хуулиа дутуу ойлгосон уу, эсвэл санаатайгаар буруу тайлбарлачихсан уу. Төрийн ордны тухай хуулийн дагуу хэрвээ МАН-ын жагсагчдад хариуцлага тооцохоор болбол мөнгөн торгууль ногдуулах ёстой юм билээ. Төрийн ордон, тvvний нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, суулт хийх, нэвтрэх гэсэн хvмvvст саад учруулсан тохиолдолд иргэнийг 20-50, албан тушаалтныг 20-60, байгууллагыг 50-250 мянган төгрөгөөр торгохыг хуульд заажээ. Гэвч ийм олон хууль зөрчсөн МАН-ынханд хэн ч хариуцлага тооцоогvй л байна. Уг нь, ч тэдэнд иймхэн торгуулийн мөнгө юу ч биш байж таарна.
Жагсаал хийж байгаад баривчлагдсан тохиолдол цөөнгvй. Г.Баасан, Г.Уянга, А.Саруул гэх мэтээр жагсаалт хөвөрнө. Даанч харамсалтай нь, МАН-ынханд жагсаал хийсэн гэж хариуцлага тооцож байгаагvй болохоор хэрхэн шийдэхээ мэдэхгvй байж мэдэх юм. Юутай ч, дарга цэрэггvй тэднийг хууль зөрчсөн гэдгийг хэд хэдэн хvн хэллээ, баталлаа, нотоллоо. УИХ-ын гишvvнийг гэмт хэрэг хийж байхыг vйлдэл дээр нь барьвал хариуцлага хvлээлгэх хуулийн заалт, зохицуулалт ч бий. Тэдний буйдантай суулт хууль зөрчиж байгааг хэлсээр байтал нvдэн балай, чихэн дvлий царайлсаар, хууль хяналтынхан. Хэнд нь илvv vйлчлээд хэнд огт vйлчилдэггvй хууль вэ. Хариуцлага гэгч ер нь хаана байна вэ.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: