Хүүхдийн паркаа аваръя хөдөлгөөн иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлээд буй “Паркаа аваръя” нэгдсэн хөдөлгөөний хүрээнд хүүхдийн паркд газар эзэмшиж буй компаны удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд засгийн газрын “Иргэний танхим”д нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэг тайлбар баримт дээр тулгуурлан эхэлсэн ч сүүлдээ хэрүүл маргааны шинжтэй боллоо. ҮСАХ анх 1960 онд анх залуучуудын хүчээр байгуулагдан, 1965 өргөтгөн, 1966-1969 онд дахин МХЗХ Болгар улсын залуучуудын хүчээр 35 га бүхий хэмжээнд хүрчээ. Гэвч тэр үед хотын захирагч байсан М.Энхболд татан буулгах шийдвэр гаргаж байсан байна. Одоогоор тоглоом байрлуулан үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь нийт талбайн 13 хувийг эзэлж байгаа аж.
ҮСАХ ХХК 74 хувь нь Боди группын, 26 хувь нь нийслэлийн өмчлөлтэй. Боди групп тухайн үеийн паркийн 6 тэрбум 481 сая төгрөгийн эд хөрөнгийг үнэгүй авч, одоогоор 45 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгээд байгаа аж. Тухайн үед Монтана гэх кампани газрын асуудал үүгэсэн нь Дисней байгуулахаар ажиллаж байсан Ицүмо компаны итгэлийг эвдэж эхэлсэн гэж төсөл хэрэгжүүлэгч Боди группын төлөөлөгч Батнягт хэлж байна. Монтана нь анх нэг га газрыг ашиглах гэрээ байгуулан, хууль цагдаагаар дамжин байж дахин сунгаж газар авсан компани юм. Тэд цаашлаад нэг га газраа MCS компанид шилжүүлсэн юм. Ингээд нийт талбайн 1гад Мон-Уран компаний оффис, 3 гэх боловч 4.4 гад MCS компаны Шангри-ла барилга нийт талбайн хэмжээг хугасалж байна. Мон-уран компаны захирал, УИХ Наранхүү шударга байдлаар бүх газрыг авах бол татгалзах зүйлгүй газраа өгнө гэж мэдэгдлээ. MCS hotel компаны Шангри-ла нь 300-400 сая долларын хөрөнгө оруулалттай Хонгконгтой хамтарсан ажиллагаа аж. Барилгын эхний таван давхарт 8 үзвэрийн танхим, үндэсний театр, 50 м урттай бассейн зэрэг амралт чөлөөт цаг өнгөрөөх газрууд, дээд давхаруудад 5 одтой зочид буудал байна гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь энгийн ардад хэр хүртээлтэй байх талаар иргэд ам туутай байна. Мөн паркийн нийт 5 га газрын тухайн үеийн тэрбум төгрөгийн ногоон байгууламж, услалтын системийг үгүй хийснийг 20 жил паркийн захирал хийсэн Бавуудорж хэллээ. Одоо ажиллаж байгаа тоглоомууд жилийн 100 хоног л ажиллах боломжтой бөгөөд үлдсэн талбайд аль ч улиралд тохиромжтой дотор парк байгуулна гэв. Гэвч ерөнхийлөгчийн зөвлөх ҮСАХ-ийн ТУЗ-ийн гишүүн төслийн зургийг танилцуулж, зочид буудал барих гэж байгааг хэлсэн юм.
Ингээд ерөнхийлөгчийн зөвлөх Эрхэмбаяр энэ бүхнийг шийдвэрлэхэд:
1. Газрын зөвшөөрөл олгодог эрх дархтнуудад хариуцлага тооцдог болох
2. ҮСАХ ҮЦХ-ний тухай хууль боловсруулах
3. Паркын төсөл зурганд өөрчлөлт оруулах
4. Газраа үнэлэх хэрэгтэй гэж зөвлөмж гаргалаа.
Паркаа аваръя хөдөлгөөн энэ хэлэцүүлгээр дуусахгүй, өнөөдөр дүгнэлт хийх боломжгүй бөгөөд холбогдох байгууллагууд өөрсдөө дахин уулзалт байгуулна гэдэгт найдаж байгаагаа МЗХ-ний ерөнхийлөгч А.Мөнхбат төгсгөл болгон хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих