С.ГАНБААТАР: Н.АЛАГАА “МАНЬ ЭРИЙГ ДАЛДААС ЮМ УДИРДААД БАЙНА” ГЭЖ ХЭЛСНЭЭ НОТОЛ

УИХ-ын гишvvн С.Ганбаатар Уул уурхайн vндэсний ассоциацын гvйцэтгэх захирал Н.Алгааг шvvхэд өгнө гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тvvнээс дараахь зvйлийг тодрууллаа.

-Уул уурхайн vндэсний ассоциацын гvйцэтгэх захи­рал Н.Алгааг шvvхэд өгөх бол­сон vндэслэл тань юу вэ?
-Би урьд өмнө нь өөрийнхөө талаар гомдол мэдvvлж байгаагvй. Гэхдээ энэ удаад гадаадын буюу “Оюу толгой” төслийн мөнгөөр санхvvж­дэг Уул уурхайн vндэс­ний ассоциацын гvйцэтгэх захи­рал Н.Алгаа миний сонгогч­­доо төлөөлж, уул уур­хайн талаар мэдээлэл авъя гэс­нийг буруугаар тайлбарлаж, хэв­лэл мэдээллийн хэрэгслээр гvт­гэлээ.
Тэрээр “С.Ганбаатар уул уурхайн мэдлэгээр намайг барах­гvй” гэж ярьсан. Монгол­чууд бид гадаадын мөн­гийг аваад хоорондоо хэмлэлд­мээр­гvй байна. Н.Алгаа УИХ-ын гишvvний минь нэр хvн­дэд халдаж, “Мань эрийг далдаас юм удирдаад байна” гэж хэлснээ нотлох хэрэгтэй. Ингэж гvтгэлэг тарааж намайг сонгосон ард тvмнийг доромжилж болохгvй. Хойшид бид гадаадын томоохон компанийн гар хөл болж, бие биеэ муулдаг байдлаа vvгээр таслан зогсооё гэж байгаа юм. Өнөөдөр уул уурхайн мэргэжилтнvvд ямар нэгэн уурхайн гар хөл болж байгаа нь vнэн. Би УИХ-ын гишvvний хувьд Оюу толгойн гэрээний талаар эргэлзсэн байр суурьтай байгаагаа мэтгэлцээний зарч­маар нэгдсэн ойлголтод хvргэе л гэсэн юм.


-Уул уурхайн vндэсний ассоциацыг гадаадын мөн­гөөр санхvvждэг гэлээ. Танд тийм баримт бий юv?
-Би vvнийг баталгаатай хэлж чадна. “Оюу толгой”, “Рио Тинто” бол Уул уур­хайн ассоциацын гишvvн бай­гуул­лага. Тэгэхээр гишvvн бай­гуул­­лагаасаа санхvvждэг. Хэд хоногийн өмнө Уул уур­хайн ассоциац олон хvнийг Авст­рали руу аяллаар авч явсан.


-АН-ынхан Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруу­лах шаардлагатай гэж мэдээлэл хийсэн. Та энэ асуудлаар тэдэнтэй ярилц­сан уу?
-АН-ын байр суурийг би дэмжиж байгаа. Энэ гэрээ дэндvv шударга бус болсон. Гэрээний талаар Монголын ард тvмэнд мэдээлэл өгч, ярилцъя гэж л би хэлээд байгаа юм шvv дээ. Энэ ярилцлагын vр дvнд нээрээ, дэндvv муу гэрээ болж гэдгийг ард тvмэн ойлгож, улмаар гэрээнд өөрчлөлт оруу­лах талаар Засгийн га­зарт vvрэг өгөх учиртай. Энэ бvхний эхлэл ажил нь гэрээ­ний асуудлаар нээлттэй ярил­цах юм. Ард тvмэнтэйгээ ярил­цах­гvйгээр энэ гэрээг хий­сэн учир одоо ингэж ол­ны анхаарлыг татаж байна. Хэ­рэв ард тvмнээсээ асууж, эрдэмт­дийн vгийг сонссон бол мэтгэлцэх шаардлагагvй. Тэгэ­хээр миний хийж байгаа зvйл бол улс төржилт биш. УИХ-ын гишvvнээр ажиллаж, цалин авч байгаагийн хувьд энэ бол миний хийх ёстой ажил.


-С.Баярцогт гишvvн та хоёр хэзээ мэтгэлцэх юм бэ. Хугацаагаа тодорхой болгосон уу?
-Бид хоёр мэтгэлцэхэд бэлэн байгаа. Би ч бэлтгэлээ сайн хангасан. С.Баярцогт гишvvн гадаад руу ажлаар явж ирээд мэтгэлцээнээ хийе гэсэн. Төсөв батлагдсаны дараа мэтгэлцвэл яасан юм гэсэн санал тавьсан л даа. Ерөнхийдөө арваннэгдvгээр сарын эхээр гэж тогтсон байгаа. Би бол арваннэгдvгээр сарын 7-нд гэсэн хугацааг өгөөд байна. Харин мэтгэлцэхдээ хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийн төлөөллийг оролцуулах боломжоор хангахыг хvсч байгаа.


-Та “Оюутолгой”-г “71:29 хувийн ашгийг монголчууд хvртэнэ” гэж худал сурталчилгаа тvгээсэн гэж шvvхэд өгсөн. Энэ асуудал юу болсон бэ?
-Сvхбаатар дvvргийн шvvх энэ асуудлыг хvлээж авсан. Уг нь өнөөдөр шvvх хурлын тов зарлах ёстой байсан юм. Юу ч гэсэн тодруулж байгаад хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгнө. 71:29 бол мөнгөн урсгалын тухай ойлголт. Vvнийг ашиг гэж гvтгэсэн. Энэ талаар ярьвал их юм бий. Шvvх асуудлыг шийднэ байх. Би бардам байгаа. Монголын ард тvмэн бол Африкийн боловсролгvй улс биш шvv дээ.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих