Целлюлит бол ухаантайн шинж!
Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр л дуулиантуулан бичсээр целлюлит бол дэлхийн сая сая бүсгүйчүүдийн хувьд “аймшиг”, сэтгэлийн дарамт болсон зүйл билээ. Энэ бол зүгээр нэг арьсан дор хуримтлагдсан өөхөн давхарга биш, харин бие организмд ноцтой хохирол дагуулдаг өвчлөл юм, эмэгтэй хүний гоо үзэмжийг алдагдуулдаг, энэ өвчнөөр гурван эмэгтэй хүн тутмын нэг нь өвчилдөг гээд айлгаад байхаар арга байж уу.
Харин судалгаагаар ташаанд болон өгзгөнд хуримтлагдсан өөх нь бидний ойлгоод байдаг бие организмд ноцтой хохирол дагуулдаг өвчлөл бус харин эмэгтэйчүүдийн оюун ухааныг харуулсан шинж тэмдэг гэж тогтоогджээ!
Товруутан гарч ирээд бүсгүйчүүдийн гоо үзэмжийг “гутаагаад” байгаа зүйл маань үнэндээ бол уураг тархины ажиллагааг идэвхжүүлж, ажиллах чадварыг сайжруулдаг өөхний хүчлийн хангалттай нөөцийг бий болгодог байна. Тэгэхлээр целлюлит бол өвчин эмгэг бус харин эмэгтэй хүн бүрийн бахархал байх ёстой зүйл юм гэж судлаачид үзжээ!
Энэ бол бэлгийн гормон ялгарах процесс хэвийн явагдаж, бэлгийн идэвхи сайтайн шинж юм. Их биш целлюлиттэй эмэгтэй амархан жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд гаргах чадвартай байдаг байх нь. Бразиль эрчүүд бол эмэгтэй хүний нүүр уруу харахаасаа илүү өгзөг, гуяа хааг нь хараад байдаг гэж уншиж байсан юм, айхтар золигнууд эртнээс мэддэг байсан хэрэг байна шүү. Целлюлит бол өвчин биш, ердөө л эмэгтэй хүний бэлгийн амьдралын нэгэн дагалдах шинж тэмдэг л юм байна л даа. Харин угаасаа байхгүй байвал болгоомжлох ёстой болж байна гэж эмч нар үзэх болов. Нэгэнт целлюлит өвчин биш юм бол эмчлүүлнэ гэдэг нь наад зах нь мөнгөө хоосон үрж буй явдал бүр цаашилбал эрүүл мэндээрээ тоглож байгаа хэрэг байх нь байна шүү дээ.
Целлюлиттэй тэмцэх бүхэл бүтэн аж үйлдвэрлэлийн салбар ажиллаж байгаа. Элдэв тосон түрхлэг, массажны тоноглол, янз бүрийн эмчилгээний арга зүйнүүд гээд л. Ердөө ч бүрэн салж болдоггүй зүйлийг эдгээх гэж ажиллах нь гоо сайхныханд сайхан байлгүй яахав дээ, байнгын үйлчүүлэгчтэй, орлого ашигтай байна гэсэн үг. Хүний хэрэгтэй зүйлийг нь устгах гээд тэгээд бас үүндээ мөнгийг нь саагаад байдаг мөн ч хэцүү хорвоо юмаа. Аливаа юм хэмжээ дамжаа нь хэтэрвэл хор болдог болохоор хэт их байвал мэдээж юу нь сайн байв гэж.
Сүүг ч их уувал хорддог биз дээ. Учиргүй их таргалчихвал ядаж л гадаад үзэмж алдагдаад юун тачаангуй харагдахтай манатай болно л доо. Харин хэр таарсан целлюлит бол хорчийсон “ясан хэдрэг”-ийг аятайхан хараа булаасан “бондгор” болгоод өгөх юм байна.
“Гоолиг биетэй болохын тулд та оронд нь юунаас татгалзаж чадах вэ? гэж америкийн судлаачид олон мянган бүсгүйчүүдээс асуужээ. Гоолиг биетэй болохын төлөөнөө бүтэн жилээр эр эмийн жаргал эдлэхээс татгалзаж чадна гэж америк эмэгтэйчүүдийн 51% нь хариулсан байна. Харин үлдсэн хувь нь бэлгийн идэвхитэй амьдрал бол гоё биенээс илүү чухал зүйл, арван кг илүү байхад яадаг юм гэж үзсэн байв. Гол нь хайртай дуртай хүн нь л дэргэд нь байх явдал юм. Туранхайг нь ч мяраалагийг нь ч (заримдаа харин ч их байдаг!) аль алинд нь л эрчүүд дурладаг шүү дээ.
Бүр ноцтой нь амттан хэрэглэхгүй байх нь гутарч гуних болон бухимдах байдалд хүргэдэг гэсэн ажээ. Мөнгө үрэхгүй, санаагаа чилээхгүй, цаг заваа зориулахгүй, амттанаас зугтаж өлсөхгүй тэгээд бас эрчүүдийн хараа булаагаад энэ целлюлит гээч чинь эмэгтэйчүүдийн дотны нөхөр болж хувирлаа шүү.
URL: