Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит ху­ралдаанаа хийж, цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хамгийн анхаа­рал татсан асуудлын нэг нь өнгөрсөн хоёр сарын ху­гацаанд хэрэгжсэн замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх тухай байв.

Энэ талаар ажлын хэс­гийн ахлагч нийслэлийн барилга хот төлөвлөлт ха­риуцсан орлогч Н.Ган­тө­мөр танилцуулав. Тэр­бээр “Замын  ачааллыг  буу­руулах, түгжрэлийг багасгах зо­рилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байсныг бид ярих цаг бол­жээ. Өнгөрсөн хугацаанд хэ­­рэгжсэн ажлууд үр дүн­гээ өгч, замын ачаалал урь­дын­хаас 20 хувиар буур­сан үзүүлэлт гарлаа.

Мөн энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар ир­гэ­дийн дунд явуулсан са­нал асуулгын  87 хувь  нь дэм­жиж байгаа гэдгээ ч илэр­­хийлсэн. Гэх­дээ замын ачааллыг буу­руулах зарим ажлыг энэ хугацаанд бүрэн   хийж  амжаагүй. Ту­хайл­бал, авто машин ачигч тээв­рийн хэрэгслийг оруулж ирэхэд зориулсан төсөв ший­­дэг­­дээгүй, авто ма­шины төл­бөртэй зогсоол бай­гуу­лагдаж эхлээгүй зэрэг асуу­дал байсаар байна.

Эдгээр төлбөртэй зог­соолыг шийдвэрлэхээр нийс­лэлийн 22 байршилд төсөл сонгон шалгаруулсан. Үүнд зургаан иргэн, 17 аж ахуйн нэгж байгууллага оролцож, материалаа бүрдүүлэх ша­танд явж байна” гэх мэ­дээллийг тэргүүлэгчдэд хүр­гэсэн юм.

Тэргүүлэгчид замын ачааллын эсрэг авч буй энэ­­хүү ажлыг цаашид үр­­гэлж­­­лүүлэх нь зөв хэдий ч зарим анхаарах зүйл байгааг ажлын хэсэгт сануулсан. Тод­руулбал, замын хөдөл­гөө­ний дүрэмд өөрчлөлт оруу­­лах тухай судалж үзэх, нийтийн тээврийн үйл­­чилгээг илүү анхаарах, жолоодлого нь буруу талдаа авто машиныг хязгаарлах бодлого барих, дүрэм зөрч­сөн жолоочид ногдуулах ха­риуцлагыг өндөржүүлэх зэр­гийг анхаарч, ажил хэ­рэг болгохыг холбогдох алба­ныханд анхаарууллаа.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих