Сургуулийн насны охид дээрэм хийлээ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170С байрны нэгдүгээр орцны үүдэнд дунд сургуулийн гурван охин дээрэм хийж байгаад баригджээ. Тус орцны үүдэнд зогсож байсан 12 настай охиныг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 17 настай, эмэгтэй Э бусадтай бүлэглэн гар утсыг нь булаасан байна. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу сэжигтэн охидыг илрүүлжээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: