16 настай Монгол залуу Пентагонд ажилладаг

Хятад хүний толгой дээр нар гарнаа гэдэг үг Монгол хүний толгой дээр болон өөрчлөгдөж байгаа нь дэлхийгээр нэг тархсан Монголчуудыг өгүүлж байгаа хэрэг буй за. Тиймээс ч Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн нь гадаадад сурч, төгсөн ажиллаж байгаа оюуны өндөр потенциалтай иргэдээ эх орондоо ирж хөгжил цэцэглэлтийн гарааг хамтдаа эхлүүлье гэж уриалж байгаа. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обамагийн вэбийн дизайнер, Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны удирдлага, Сансар судлалын гол цөм NASA, Пентагонд монгол залуус гол технологич, компьютерын программ хариуцсан мэргэжилтнээр, “Rodman & Renshaw”, “Morgan Stanley”, “Goldman Sachs” зэрэг дэлхийд цуутай банкны бодлого, хөрөнгө оруулалт хариуцсан захирал, үнэлгээний мэргэжилтнээр ажилладаг гэвэл үнэмших хүн цөөн биз. Харин тухайн улс орондоо хэдэн зуун сая доллараар цалинждаг эдгээр монгол залуусыг эх орныхоо хөгжлийн түүчээ болж ажилла гэж уриалж байгаатай адил ахуй хангамжаар нь хангахгүй бол ирэх нь юу бол доо.

Б.Болор


URL:

Сэтгэгдэл бичих