Г.Өсөхбаяр, Д.Дагвадорж, Э.Одгэрэл нар 3 тэрбум төгрөгөөр хөршлөв

Хаа ч явсан хараанаас салдаггүй хүмүүсийн нэг бол яах аргагүй Э.Одгэрэл. Хэдийгээр тэрбээр 45 насны босго алахсан ч гэсэн дөнгөж 30 хүрч байгаа юм шиг залуухан, өнгөлөг харагддаг. Тиймдээ ч Мөнхий залуу хэмээх “цол хэргэмийг” хүртээд байгаа. Топ Одгэрэл саяхан хувийн амьдралдаа дахин нэг өөрчлөлт хийж хотын төвд сүндэрлэн боссон “Blue sky” цамхагт суурьшсан бөгөөд тансаг зэрэглэлийн байрандаа тухлаад байгаа сурагтай.

“Blue Sky “ Tower” буюу “Хөх Тэнгэр Цамхаг” нь Монгол Улсын хэмжээнд загвар дизайны шийдэл, барилгын чанараараа тэргүүлэх, нийслэл хотын өнгө үзэмжийг чимэх онцгой содон бүтээн байгуулалт гэж нэрлэгдээд байгаа.

Улаанбаатар хотдоо хамгийн өндөрт тооцогдох “Blue Sky Tower” цогцолбор нь 105 метр өндөр, 25 давхраас бүрдэх бөгөөд олон улсын таван одтой зочид буудал, “А” зэрэглэлийн оффис, цөөн тооны пентхаус орон сууцнаас гадна төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний газруудыг нэг дор цогцлоосон иж бүрэн цамхаг бололтой.

Мөн дэлхийн жишигт хүрсэн фитнесс клуб, саунтай. Түүний тансаг гэр гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд давхарт нэг л айл буюу цамхагт нийтдээ тавхан айл амьдрах боломжтой аж. Тиймдээ ч тэрбээр Даян аварга Г.Өсөхбаяр, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой топ модель Одгэрэл айл хөрш болон амьдарч байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих