“Саусгоби ресурс” компанийн хуульчийг АТГ-аас баривчилжээ
Авлига хээл хахууль, мөнгө угаасан хэргээр шалгагдаж байсан Австралийн хуульч Сара Армстронгийг өнгөрсөн баасан гарагт АТГ-ынхан баривчилсан байна. Түүнийг баривчлахаас өмнө Монголын тал Хонконг руу буцахыг зөвшөөрсөн байжээ. Гэвч “Рио Тинто”-гийн нөлөө бүхий хувь эзэмшдэг “Саусгоби ресурс” компанийн ахлах хуульчаар ажиллаж байсан түүнийг Хонконг руу нисэх гэж байхад нь баривчилсан гэж Австралийн хэвлэлүүдэд бичсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр Баруун Австралийн удирдлагууд иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовниж, 24 цагийн хамгаалалт хүссэн бөгөөд тус улсын Гадаад харилцааны яамнаас Монголын талд Сара Армстронгийн аюулгүй байдалд баталгаа хүссэн аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Бид энэ хэргийг шалгаж байна. Удахгүй бүх асуудал тодорхой болно” гэсэн юм.
Э.Энх
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: