ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ХАДААГ СЭЖИГЛЭН ХОРЬСООР БАЙНА

Хятадын тусгай албад Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг тагнуул хийсэн хэргээр 17 жилийн турш хорьж байна.
Энэ талаар Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын цахим хуудаст мэдээлжээ. Хадаагийн эхнэр 57 настай Синна, хүү 28 настай Үйлс нарыг 2010 оны 12 дугаар сард баривчилснаас хойш шоронд цагдан хорьж, гэрийн хорионд байлгаж байгаад гурван сарын өмнө сулласан аж.
Тэд Хөх хотын захад байр түрээслэн амьдардаг бөгөөд гэрийнх нь ойр  хяналтын камер суурилуулжээ. Тэднийг гадагшаа гарахдаа зөвшөөрөл авахыг шаарддаг, гарахад нь цагдаагийн ажилтан дагалдан явдаг байна.
Н.Туяа

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих